Лук 1:1-2:40
11Бидний дунд биелсэн үйл явдлуудын тухай хүүрнэлийг олон хүн эмхтгэхийг хичээсэн билээ. 2Анхнаас нь нүдээр гэрчлэгчид хийгээд үгийн үйлчлэгч бологсдоос бидэнд уламжилсны адил 3би ч энэ бүгдийг эхнээс нь нягтлан судалсан тул танд дэс дараалан бичиж өгөх нь зүйтэй юм, эрхэм хүндэт Теофил минь! 4Таны заалгасан зүйлсийг бат үнэн гэдгийг үүгээр та мэдэх болно.
5Иудейн* хаан Херодын өдрүүдэд Абиагийн бүлгийн Захариа нэртэй нэгэн тахилч байжээ. Түүний эхнэр ч бас Аароны охидоос гаралтай бөгөөд түүнийг Елизабет гэдэг байв. 6Тэд хоёул, Эзэний бүх тушаал зааврыг өөгүй дагаж, Бурханы өмнө зөвт байлаа. 7Елизабет хүүсэр тул тэд үр хүүхэдгүй, бас тэд хоёул өтөлсөн байв. 8Захариа бүлгийнхээ ээлж ёсоор Бурханы өмнө тахилчийн албыг гүйцэтгэж байх зуур ийм явдал тохиожээ. 9Тахилчийн ёслолын заншлаар шодоход, Эзэний сүмд орж утлага уугиулах үүрэг түүнд ногдсон байна. 10Утлага уугиулах тэр цагт, цугларсан ард олон бүгд гадаа нь залбирцгааж байжээ. 11Эзэний тэнгэрэлч утлагын тахилын ширээний баруун талд зогсож байгаа нь түүнд үзэгдэв. 12Захариа түүнийг хармагцаа сандарч, айжээ. 13Харин тэнгэрэлч түүнд
гэв. 18Захариа, тэнгэрэлчид
гэхэд 19тэнгэрэлч хариуд нь түүнд
гэлээ. 21Хүмүүс Захариаг хүлээн, түүнийг сүмд удсанд гайхацгааж байлаа. 22Харин тэр гарч ирээд тэдэнтэй ярьж чадсангүй. Сүм дотор тэр үзэгдэл үзсэн юм байна гэж тэд ойлгожээ. Харин Захариа тэдэнд дохиж зангасаар байсан бөгөөд тийнхүү хэлгүй хэвээр хоцорчээ. 23Тахилчийн алба гүйцэтгэх өдрүүд дуусахад тэр гэртээ харив. 24Хэд хоногийн дараа эхнэр Елизабет нь жирэмслэн, таван сарын турш хүний нүдэнд үл өртөж
гэв. 26Габриел тэнгэрэлчийг Галилын Назар хот уруу зургадугаар сард Бурхан илгээсэн ажээ. 27Давидын удмын Иосеф гэдэг хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйн гэрт Габриел хүрч ирлээ. Түүнийг Мариа гэдэг байв. 28Орж ирээд тэнгэрэлч түүнд
гэсэнд 34Мариа тэнгэрэлчид
гэхэд 35тэнгэрэлч
гэж хэлэв. 38Мариа
гэхэд нь тэнгэрэлч түүнийг орхин одлоо.
39Тэр өдрүүдэд Мариа босоод уулархаг нутгийг зорин Иудагийн нэгэн хот уруу яаран явж, 40Захариагийн гэрт орж Елизабеттай мэндлэв. 41Мариагийн мэндийг Елизабет сонсмогц хэвлий дэх хүүхэд нь хөдөлжээ. Елизабет Ариун Сүнсээр дүүрч, 42чанга дуугаар хашхиран
хэмээв. 46Мариа
56Мариа, Елизабетын хамт гурван сар орчим байгаад, гэртээ буцлаа.
57Елизабетын төрөх цаг нь болж, хүү төрүүлэв. 58Эзэн түүнд өршөөлөө агуу ихээр үзүүлснийг хөршүүд нь болон садан төрлүүд нь дуулаад хамтдаа баярлаж байлаа. 59Ингээд найм дахь өдөр нь тэд хүүхдийг хозлохоор* ирээд, хүүг эцгийнх нь нэрээр Захариа гэж нэрлэх гэхэд нь 60түүний эх
гэв. 61Тэд түүнд
гээд, 62хүүг хэн гэж нэрлэхийг хүсэж байгааг эцгээс нь дохио зангаагаар асуусанд 63Захариа самбар гуйж дээр нь «Түүний нэр нь Иохан» гэж бичихэд тэд бүгд гайхаж хоцров. 64Тэр даруй түүний ам нээгдэн, хэл нь эвлээд Бурханыг магтан ярьж эхэлжээ. 65Эргэн тойронд нь амьдрагсад бүгд айдаст автаж, Иудейн уулархаг нутаг даяар энэ бүхний тухай яриа болж байлаа. 66Үүнийг сонссон бүхэн зүрхэндээ хадгалж
гэцгээж байв. Эзэний мутар гарцаагүй түүний хамт байлаа.
67Эцэг Захариа нь Ариун Сүнсээр дүүрч, эш үзүүлэн,
гэсэн хэмээв. 80Хүүхэд өсөж, сүнсээр хүчирхэг болсон бөгөөд Израилийн өмнө гарч ирэх өдрөө хүртэл цөлд амьдрав.
21Газар бүрд хүн амын тооллого явуулах тухай Цезарь Августын зарлиг тэр өдрүүдэд гарчээ. 2Энэ нь Куиринийг Сирийн захирагч байх үед хийсэн анхны тооллого байлаа. 3Тооллогод бүртгүүлэхээр бүгд өөр өөрийн төрөлх хот уруу явцгаав. 4Иосеф, Давидын овог отгийн хүн байсан тул Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг, Давидын хот уруу, 5жирэмсэн болсон сүйт бүсгүй Мариагийнхаа хамт бүртгүүлэхээр бас явав. 6Тэднийг тэнд байх үед Мариагийн нярайлах өдөр нь болж, 7тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож тэжээлийн онгоц дотор тавив. Учир нь буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй.
8Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байтал 9Эзэний тэнгэрэлч өмнө нь зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ. 10Тэнгэрэлч тэдэнд
гэлээ. 13Гэнэт өнөөх тэнгэрэлчийн хамт үй олон тэнгэрлэг дайчид* үзэгдэж, Бурханыг магтан
гэцгээв. 15Тэнгэрэлч нар тэднийг орхин тэнгэр өөд одсонд хоньчид бие биендээ
гэлээ. 16Тэд яаран явж, Мариа, Иосеф болон тэжээлийн онгоц дотор хэвтэж буй хүүхдийг олж очив. 17Тэд үүнийг хараад мөнөөх хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ. 18Хоньчдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхлыг төрүүлжээ. 19Харин энэ үгийг Мариа зүрхэндээ тунгаан бодож, энэ бүхнийг нандигнан хадгалсан юм. 20Өөрсдөд нь хэлүүлсний дагуу бүхнийг сонсож үзсэндээ хоньчид Бурханыг магтан алдаршуулсаар буцлаа.
21Найман өдрийн дараа Түүнийг хозлоод Есүс гэдэг нэр хайрлав. Түүнийг хэвлийд бий болохоос өмнө тэнгэрэлч энэ нэрийг өгсөн ажээ.
22Цэвэрших өдрүүд нь Мосегийн хууль ёсоор дуусахад тэд Түүнийг Эзэнд өргөхөөр Иерусалимд авчрав. 23Энэ нь «Хэвлийг анхлан нээгч ууган эр хүйстэн бүхэн Эзэнд ариун гэж дуудагдах болно» гэж Эзэний хуульд бичигдсэний дагуу юм. 24Ингэхдээ Эзэний хуульд «Хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг» гэсний дагуу тахил өргөхийн тулд иржээ. 25Үзэгтүн, Иерусалимд Симеон гэгч зөвт агаад сүсэгт хүн байв. Тэр хүн Израилийн тайтгарлыг хүлээж байсан бөгөөд түүний дээр Ариун Сүнс байлаа. 26Эзэний Христийг үзэхээс нааш өөрийг нь үхэхгүй хэмээн Ариун Сүнс түүнд илэрхийлсэн байжээ. 27Тэр, Сүнсэнд хөтлөгдсөөр сүмд ирэв. Хүү Есүсийнхээ төлөө хуулийн ёслол үйлдэхээр эцэг эх нь Түүнийг сүмд авчрах үед 28Симеон, Есүсийг гар дээрээ авч, Бурханыг магтаад
гэжээ. 33Хүүгийн эцэг эх Түүний тухай хэлсэн энэ үгэнд ихэд гайхаж байлаа. 34Симеон тэднийг ерөөгөөд, Түүний эх Мариад
гэв. 36Мөн тэнд Ашер овгийн Фануелын охин Анна гэгч өндөр настай эш үзүүлэгч эмэгтэй байв. Тэр гэрлэснийхээ дараа нөхөртэйгөө долоон жил хамт амьдраад 37дараа нь наян дөрвөн нас хүртэлээ* бэлэвсэн явжээ. Тэр эмэгтэй мацаг барилт болон залбирлаар өдөр шөнөгүй үйлчлэн, сүмийг огт орхисонгүй. 38Энэ мөчид Анна хүрч ирж, Бурханд талархал өргөөд, Иерусалимын золилтыг хүлээж байсан бүхэнд Түүний тухай үргэлжлүүлэн ярив.
39Тэд Эзэний хуулийн дагуу бүгдийг гүйцэлдүүлсний дараа Галил уруу, өөрсдийнхөө Назар хотод буцжээ. 40Хүүхэд өсөж, хүчирхэг болсон бөгөөд мэргэн ухаанд боловсорсоор байлаа. Бурханы таалал Түүн дээр байсан юм.
ХАРЬЦУУЛАЛТ, ЯЛГАА, ДАВТАМЖ