Лук 2:41-4:44
241Эцэг эх нь жил бүр, Алгасалын баяраар Иерусалим явдаг байв. 42Түүнийг арван хоёр настай байхад нь баярын заншил ёсоор тэд мөн тийш явцгаав. 43Тогтсон хоногуудын тоог гүйцээсний дараа тэд буцахад Есүс хүү Иерусалимд үлджээ. Эцэг эх нь ч үүнийг анзаарсангүй. 44Түүнийг жингийн цуваан дунд байгаа хэмээн тэд бодсоор аяныхаа нэг өдөр яваад төрөл садан, танилуудынхаа дунд Түүнийг хайтал 45эс олов. Есүсийг хайн Иерусалимд тэд буцаж ирэв. 46Гурван өдрийн дараа Түүнийг сүмд, багш нарын дунд суугаад тэднийг сонсож мөн тэднээс асууж байхад нь олжээ. 47Түүнийг сонссон бүхэн ухаан болоод хариултыг нь гайхаж байлаа. 48Түүнийг хараад тэд ч гайхаж, эх нь Түүнд
гэхэд 49Тэр
гэв. 50Хэлсэн үгийг нь тэд эс ойлгов. 51Тэгээд Тэр тэдний хамт явсаар Назарт ирж, үгэнд нь дуулгавартай байлаа. Энэ бүхнийг эх нь зүрхэндээ нандигнан хадгалж байв. 52Есүсийн мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад Бурханы хийгээд хүмүүсийн таалал Түүнд байлаа.
31Цезарь Тиберийн хаанчлалын арван тавдугаар онд, Понти Пилат Иудейг захирч, Херод нь Галилын захирагч, дүү Филип нь Итурае болон Трахонитын захирагч, Лусан нь Абилений захирагч, 2Аннас болон Каиаф нар тэргүүн тахилч байх үед цөлд буй Захариагийн хүү Иоханд Бурханы үг ирэв. 3Тэрээр нүгэл уучлагдах гэмшлийн баптисмыг тунхаглан Иордан хавийн бүх нутгаар явлаа. 4Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн үгстэй номд бичигдсэнчлэн
«Цөлд хашхирагч нэгний дуу
“Эзэний замыг бэлтгэцгээ,
Жимийг нь шулуун болгогтун.
5Гуу жалга бүр дүүрч,
Уул, толгод бүр намсаж,
Тахир нь шулуун болж,
Энхэл донхол зам тэгшрэх бөгөөд
6Махбодтой бүхэн
Бурханы авралыг үзнэ” гэнэ»
гэжээ.
7Тиймээс тэр өөрөөр нь баптисм хүртэх гэж байсан ард олонд
гэв. 10Цугласан олон түүнээс
гэж асууцгаав. 11Тэр тэдэнд
гэлээ. 12Татвар хураагчдын зарим нь баптисм хүртэхээр бас ирж, түүнээс
гэхэд
гэв. 14Зарим цэргүүд
гэсэнд тэр—
гэлээ. 15Ард олон Христийг хүлээн, Иоханы тухай бүгд зүрхэндээ түүнийг Христ мөн болох эсэхийг эргэцүүлж байлаа. 16Иохан бүгдэд
гэж хэлэв. 18Тийнхүү өөр олон зүйлийг хэлж сэнхрүүлэн, тэр ард олонд сайнмэдээг тунхаглаж байлаа. 19Харин захирагч Херод, дүүгийнхээ эхнэр Херодиагийн хэргийн төлөө Иоханд зэмлүүлсэн нь Херодын үйлдсэн бүх ёрын муугаас болсон байтал 20дээр нь нэмээд Иоханыг шоронд бас тэр хориулжээ.21Ард олон бүгдээрээ баптисм хүртэж байх үед Есүс мөн баптисм хүртээд залбирч байв. Тэр зуур тэнгэр заагдан, 22Ариун Сүнс Түүн дээр тагтаа мэт биет хэлбэрээр буун иртэл, тэнгэрээс дуун гарч
гэв. 23Есүс гучаад настайдаа үйлчлэлээ эхэлсэн бөгөөд хүмүүсийн боддогоор Тэр бол Иосефын хүү, Иосеф нь Елигийн, 24Ели нь Маттатын, Маттат нь Левийн, Леви нь Мелхигийн, Мелхи нь Ианнайн, Ианнай нь Иосефын, 25Иосеф нь Маттатиагийн, Маттатиа нь Амосын, Амос нь Нахумын, Нахум нь Хеслийн, Хесли нь Наггайн, 26Наггай нь Маатын, Маат нь Маттатиагийн, Маттатиа нь Семейний, Семейн нь Иосехын, Иосех нь Иодагийн, 27Иода нь Иоананы, Иоанан нь Ресагийн, Реса нь Зеруббабелын, Зеруббабел нь Шеалтиелын, Шеалтиел нь Нерийн, 28Нери нь Мелхигийн, Мелхи нь Аддийн, Адди нь Косамын, Косам нь Елмадамын, Елмадам нь Ерийн, 29Ер нь Иошуагийн, Иошуа нь Елиезерийн, Елиезер нь Иоримын, Иорим нь Маттатын, Маттат нь Левийн, 30Леви нь Симеоны, Симеон нь Иудагийн, Иуда нь Иосефын, Иосеф нь Ионамын, Ионам нь Елиакимын, 31Елиаким нь Мелеагийн, Мелеа нь Меннагийн, Менна нь Маттатагийн, Маттата нь Натаны, Натан нь Давидын, 32Давид нь Иессийн, Иесси нь Обедын, Обед нь Боазын, Боаз нь Салмоны, Салмон нь Нахшоны, 33Нахшон нь Амминадабын, Амминадаб нь Админы, Админ нь Рамын, Рам нь Хезроны, Хезрон нь Перезийн, Перез нь Иудагийн, 34Иуда нь Иаковын, Иаков нь Исаакийн, Исаак нь Абрахамын, Абрахам нь Терагийн, Тера нь Нахорын, 35Нахор нь Серугийн, Серуг нь Реугийн, Реу нь Пелегийн, Пелег нь Хеберийн, Хебер нь Шелагийн, 36Шела нь Кайнаны, Кайнан нь Арфаксадын, Арфаксад нь Шемийн, Шем нь Ноагийн, Ноа нь Ламехын, 37Ламех нь Метуселагийн, Метусела нь Енохын, Енох нь Иаредын, Иаред нь Махалалеелын, Махалалеел нь Кайнаны, 38Кайнан нь Еношийн, Енош нь Сетийн, Сет нь Адамын, Адам нь Бурханы хүү болой.
41Есүс Ариун Сүнсээр дүүрч Иорданаас буцаж цөлд Сүнсээр хөтлөгдөн, 2дөчин өдрийн турш диаволд соригджээ. Тэр өдрүүдэд юу ч идээгүй ба тэдгээрийг гүйцэхэд Тэрээр ихэд өлсжээ. 3Диавол Түүнд
гэв. 4Есүс
гэлээ. 5Дараа нь тэр Түүнийг дээш аваачаад, хоромхон зуур ертөнцийн бүх хаанчлалыг үзүүлэв. 6Тэгээд диавол, Түүнд
гэхэд 8Есүс, түүнд
гэв. 9Тэр Түүнийг Иерусалимд аваачин, сүмийн орой дээр зогсоогоод, түүнд
гэсэнд 12Есүс
гэлээ. 13Диавол хамаг сорилтоо бараад, тохиромжтой цаг иртэл Түүнийг орхин оджээ. 14Есүс Сүнсний хүч дотор Галилд буцаж ирэв. Түүний тухай зар эргэн тойрон дахь газар тархсан байлаа. 15Тэр синагогуудад нь сургаал зааж эхэлсэн агаад бүгд Түүнийг магтан шагшицгааж байв.
16Есүс Өөрийн өссөн хот Назарт ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Бичвэрээс уншихаар бослоо. 17Түүнд эш үзүүлэгч Исаиагийн номыг өргөн барив. Есүс номыг нээн доор бичигдсэн хэсгийг олоод
гэж уншаад, 20номоо хуйлж харгалзагчид эргүүлэн өгөөд, суув. Синагогт байсан бүгдийн нүд Түүнийг ширтэн байлаа. 21Тэр тэдэнд
гэж айлдав. 22Бүгд Түүний тухай сайнаар ярьж, амнаас нь гарах нигүүлслийн үгст гайхаж байв. Тэд
гэцгээж байлаа. 23Тэр тэдэнд
гээд, 24Тэр
гэв. 28Синагогт байгсад бүгд үүнийг сонсоод уур хилэнгээр дүүрч, 29босон харайж, Есүсийг хотоосоо гаргажээ. Тэгээд Түүнийг цохионоос түлхэн унагахаар толгодын оройд авчрав. Тэдний хот тэнд баригдсан ажээ. 30Харин Тэр тэдний дундуур өнгөрч, замаараа одлоо.
31Тэрээр уруудан явж, Галилын Капернаум хотод ирээд, Амралтын өдөр хүмүүст сургаал зааж байлаа. 32Түүний сургаал эрх мэдэлтэй байсан тул тэд сургаалыг нь гайхаж байлаа. 33Синагогт чөтгөрийн бузар сүнсэнд эзэмдүүлсэн нэгэн хүн байсан агаад тэр чанга дуугаар чарлан
гэхэд 35Есүс түүнийг зандарч,
гэв. Тэгтэл чөтгөр түүнийг хүмүүсийн дунд унагаагаад, гэмтээлгүйгээр түүнээс гарч одов. 36Бүгд гайхаж, өөр хоорондоо
гэж ярилцаж эхлэв. 37Түүний тухай зар хавийн бүх газраар тархаж байлаа.
38Есүс босож, синагогаас гараад, Симоны гэрт ороход хадам эх нь маш их халуунтай шаналж байжээ. Тэд Симоны хадам эхийн төлөө Түүнээс гуйв. 39Есүс хадмынх нь дэргэд зогсоод, халууныг зандрахад халуун нь буужээ. Тэр эмэгтэй босоод тэдэнд үйлчлэв. 40Элдвийн өвчтэй хүмүүсийг нар жаргах үеэр Есүст авчирсанд Тэр хүн бүр дээр гараа тавин тэднийг эдгээж байлаа. 41Чөтгөрүүд олон хүнээс
хэмээн хашхиран гарч байв. Түүнийг Христ гэдгийг нь тэд мэдэж байсан тул Тэр тэднийг загнаад тэдэнд ярихыг зөвшөөрөхгүй байлаа.
42Үүр цайх үеэр Есүс явж, зэлүүд газар очсон боловч олон түмэн Түүнийг хайж байв. Тэгээд тэд Түүн дээр ирж, Есүсийг явуулахгүй байхыг хичээцгээж байлаа. 43Харин Тэр тэдэнд
гэв. 44Тэр Иудейн синагогуудад тунхагласаар байлаа.
Бурханыг илүүгээр мэдэхийг хүсэн тэмүүлэх