51Бурханы үгийг сонсох гэсэн ард олон Түүнийг тойрон бүчсээр байхад Тэр Геннесаретын нуурын эрэг дээр зогсож байсан бөгөөд 2тэр үед нуурын хөвөөнд хоёр завь байхыг харав. Харин загасчид нь завинаасаа буугаад тороо угааж байлаа. 3Есүс завинуудын нэгэн дээр буюу Симоны завин дээр гараад, газраас жаахан холдуулахыг түүнээс гуйж, суугаад завин дээрээс ард олонд сургаалаа заалаа. 4Тэрээр айлдаж дуусаад, Симонд
Есүс
—Усны гүн уруу нь оч, загасчлахын тулд тороо доошлуул
гэхэд 5Симон
Симон Петр
—Эзэнтэн, бид шөнөжингөө зүдэж зүтгээд юу ч бариагүй, гэхдээ хэлснээр Тань тороо доошлуулъя
гэв. 6Ийн үйлдтэл маш олон загас орсноор тор нь хүүрч эхлэв. 7Тэд нөгөө завин дээр буй нөхдөдөө, ирж туслахыг дохиход тэд ирж хоёр завийг дүүргэсэнд живэх шахав. 8Үүнийг үзсэн Симон Петр, Есүсийн хөлд унаад
Симон Петр
—Эзэн, намайг орхиоч! Би нүгэлт хүн
гэлээ. 9Энэ загасчлалаас болж тэр болон нөхөд нь бүр цочирджээ. 10Мөн Симоны хамтрагчид болох Зебедеен хөвгүүд Иаков, Иохан хоёр ч гайхаж хоцров. Тэгтэл Есүс, Симонд
Есүс
—Бүү ай! Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно
гэв. 11Тэгээд тэд завиа эрэгт татан гаргаад, бүхнээ орхин, Түүнийг дагалаа.
12Есүсийг нэгэн хотод байх үед нь, харагтун, нэл уяман болсон нэг эр Түүнийг хараад нүүрээрээ унаж
Уяман өвчтөн
—Эзэн, Та хүсвэл намайг цэвэр болгож* чадна шүү дээ
гэж гуйлаа. 13Тэр гараа сунган түүнд хүрч
Есүс
—Би хүсэж байна. Цэвэрш
гэхэд тэр даруй уяман өвчин нь түүнээс ариллаа. 14Тэрээр хэнд ч хэлж болохгүй гэж түүнд тушаагаад,
Есүс
—Харин явж, өөрийгөө тахилчид үзүүлээд, тэдэнд гэрчлэл болгон цэвэршсэнийхээ төлөө Мосегийн тушаасан өргөлийг өргө
гэлээ. 15Гэвч Түүний тухай зар улам газар авч, асар олон хүн Түүнийг сонсох мөн өвчнөө эдгээлгэх гэж хуран цуглаж байв. 16Харин Тэр эзгүй зэлүүд газар уруу дайжин явж залбирдаг байлаа.
17Нэгэн өдөр Түүнийг сургаалаа зааж байхад нь тэнд Иерусалим, Иудей болон Галилын бүх тосгодоос ирсэн хэсэг хуулийн багш нар болоод фарисайчууд сууж байжээ. Эдгээлтийн төлөө Эзэний хүч Түүнд өгөгдсөн байв. 18Үзэгтүн, нэгэн саа өвчтөнийг хэдэн хүн дэвсгэртэй нь авчрав. Тэгээд дотогш нь оруулж, Түүний өмнө аваачих гэж хичээсэн боловч 19хурсан олноос болж түүнийг дотогш нь оруулах аргагүй байсан тул тэд дээвэр дээр гарч, дээврээр тэр хүнийг дэвсгэртэй нь доош буулгаж, Есүсийн өмнө, яг төвд нь тавив. 20Итгэлийг нь харсан Есүс
Есүс
—Анд минь, нүгэл чинь уучлагдсан
гэхэд 21хуулийн багш нар болон фарисайчууд
Фарисайчууд ба Хуулийн багш нар
—Бурханыг доромжлон ярьж буй энэ хэн гэгч вэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ?
гэж эргэцүүлэн бодоцгооход, 22бодлыг нь мэдсэн Есүс тэдэнд хандан
Есүс
—Юунд та нар зүрхэндээ ийн эргэцүүлнэ вэ? 23“Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх эсвэл “Босоод алх” гэж хэлэхийн аль нь амархан бэ? 24Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд саа өвчтөнд—Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь
гэв. 25Тэр даруй тэр тэдний өмнө босоод, хэвтэж байсан юмаа авч Бурханыг алдаршуулсаар гэрийн зүг явжээ. 26Тэд бүгдээрээ гайхан цочирдож, Бурханыг алдаршуулж
Капернаум дахь хүмүүс
—Бид өнөөдөр мөн ч хачин юм үзлээ
гэцгээн бүгд айдаст автсан байлаа.27Дараа нь Тэр гарч яван татварын газар суух, татвар хураагч Леви гэгч хүнийг хараад,
Есүс
—Намайг дага
гэж түүнд хэлэхэд 28тэр бүхнээ орхин босож, Түүнийг дагалаа. 29Есүст зориулж Леви гэртээ том цайллага хийв. Тэнд олон татвар хураагчид болон өөр хүмүүс тэдэнтэй хамт ширээнд тухлан сууж байжээ. 30Фарисайчууд, тэдний хуулийн багш нар Түүний шавь нарт дургүйлхэн
Фарисайчууд ба Хуулийн багш нар
—Та нар чинь яагаад татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт идэж ууж байдаг билээ?
гэхэд 31Есүс тэдэнд
Есүс
—Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. 32Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн юм
гэв. 33Тэд Түүнд
Фарисайчууд ба Хуулийн багш нар
—Иоханы шавь нар ба фарисайчуудын шавь нар байнга мацаг барьж залбиралаа өргөдөг. Харин Таных идэж, ууцгаах юм
гэсэнд 34Есүс тэдэнд
Есүс
—Шинэ хүргэнийг байхад та нар бараа бологчдоор нь мацаг бариулж болохгүй биз дээ? 35Харин хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэр өдрүүдэд тэд мацаг барина
гэв. 36Тэгээд Тэр мөн тэдэнд нэгэн сургаалт зүйрлэлээр
Есүс
—Хэн ч шинэ дээлээсээ нөхөөс урж аваад, хуучин дээлээ нөхдөггүй. Тэгвэл тэр шинээ ч урах болно. Шинэ нь хуучинд үл зохино. 37Хэн ч шинэ дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвэл шинэ дарс тулмыг зад татна. Дарс асгарч, тулам ч сүйднэ. 38Харин шинэ дарсыг шинэ туламд л хийх ёстой. 39Хуучин дарс уусан хэн ч шинийг нь хүсдэггүй агаад “Хуучин нь аятайхан” гэх бус уу
гэж тэдэнд айлдав.
61Тэр нэгэн Амралтын өдөр, тариан талбайгаар дайран өнгөрч явахад шавь нар нь тариан түрүү шувтран авч гартаа цайруулан иджээ. 2Гэтэл фарисайчуудын зарим нь
Фарисайчууд
—Та нар чинь Амралтын өдөр хууль бусыг юунд үйлдэнэ вэ?
гэхэд 3Есүс
Есүс
—Давид болон түүнтэй хамт байгсад өлсөхдөө юу хийснийг та нар уншаагүй гэж үү? 4Тэр Бурханы өргөөнд орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох тавиг талхнаас авч идсэн төдийгүй мөн нөхдөдөө өгсөн шүү дээ
гээд, 5тэдэнд
Есүс
—Хүний Хүү бол Амралтын өдрийн ч Эзэн мөн
гэлээ. 6Өөр нэгэн Амралтын өдөр Түүнийг синагогт орж, сургаалаа зааж байхад тэнд баруун гар нь хатангиршсан хүн байжээ. 7Фарисайчууд ба хуулийн багш нар Түүнийг буруутгах шалтаг олохын тулд тэр хүнийг Есүс, Амралтын өдөр эдгээх эсэхийг нь ажиглан ширтэж байлаа. 8Харин Тэр тэдний бодлыг мэдээд, хатангир гартай хүнд
Есүс
—Босоод, урагшаа гарч ир
гэсэнд тэр босож урагшаа гарлаа. 9Есүс тэдэнд
Есүс
—Би та нараас асууя, Амралтын өдөр сайныг эсвэл ёрын мууг үйлдэх, амь аврах эсвэл амь хөнөөхийн аль нь хуульд нийцэх вэ?
гээд, 10тэднийг бүгдийг нь тойруулан харснаа түүнд
Есүс
—Гараа сунга
гэв. *Тэр тэгсэнд гар нь зүгээр болсон байлаа. 11Харин тэд уур хилэнгээр дүүрч, Есүсийг хэрхэх талаар өөр хоорондоо ярилцацгаав.
12Тэр өдрүүдэд Есүс залбирахаар ууланд гарч, бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөөв. 13Өглөө болоход Тэр шавь нараа Өөр дээрээ дуудаад, тэднээс арван хоёрыг сонгон, элч нар гэж нэрлэв. 14Эдгээр нь Петр гэж нэрлэгдсэн Симон болон түүний дүү Андрей, Иаков, Иохан, Филип, Бартоломай, 15Матай, Томас, Алфайн хүү Иаков, Зеалот гэгдэх Симон, 16Иаковын хүү Иудас, урвагч болсон Искариотын Иудас нар болой.
17Тэгээд Тэр тэдний хамт уруудан бэлд бууж ирээд зогсов. Тэнд асар олон дагалдагч нар нь байсан бөгөөд бүх Иудей, Иерусалим, Тир болон Сидоны эрэг хавийн нутгуудаас ирсэн үй олон хүн 18Түүнийг сонсох бас өвчнөө эдгээлгэх гэж иржээ. Мөн бузар сүнсэнд тарчилсан хүмүүс ч илааршиж байлаа. 19Түүнээс хүч гарч, бүгдийг эдгээж байсан учир цугласан олон бүгд Түүнд гар хүрэхийг чармайн байв.
20Есүс шавь нарын зүг харцаа хандуулан
Есүс
—Ядуус та нар ерөөлтэй еэ! Бурханы хаанчлал та нарынх юм. 21Эдүгээ өлсөж буй та нар ерөөлтэй еэ! Та нар цатгагдах болно. Эдүгээ гашуудан уйлж буй та нар ерөөлтэй еэ! Та нар инээх болно. 22Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, гадуурхан, доромжилж, нэрийг чинь ёрын муу мэтээр үзэж үл ойшоох цагт та нар ерөөлтэй еэ! 23Тэр өдөр баярла, баясан цовхч. Юу гэвэл, харагтун, тэнгэр дэх шагнал чинь агуу билээ. Тэдний эцэг өвгөд эш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм. 24Харин баячууд та нар золгүй еэ! Та нар тайвшралаа дүүрнээр хүлээн авсан. 25Эдүгээ цатгалан буй та нар золгүй еэ! Та нар өлсөх болно. Эдүгээ инээж буй та нар золгүй еэ! Та нар гашуудан уйлах болно. 26Бүгд та нарын тухай сайнаар ярих цагт та нар золгүй еэ! Тэдний эцэг өвгөд хуурамч эш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм.
27Харин сонсогчдод Би хэлж байна. Дайснуудаа хайрла, та нарыг үзэн ядагчдад сайныг үйлд. 28Та нарыг хараагсдыг ерөө, та нарыг доромжлогсдын төлөө залбир. 29Хэрэв хэн нэг нь хацрыг чинь алгадвал нөгөө хацраа ч бас тавьж өг. Дээлийг чинь булаан авагчаас цамцаа бүү харамла. 30Гуйсан хүнд өг, юмыг чинь авсан хүнээс буцааж бүү нэх. 31Тиймээс та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд тийнхүү ханд. 32Хэрэв та нар өөрсдийг чинь хайрлагсдыг л хайрлавал ямар гавьяа та нарт байх вэ? Нүгэлтнүүд хүртэл өөрсдийг нь хайрлагсдыг хайрладаг шүү дээ. 33Та нар өөрт чинь сайныг үйлдэгсдэд л сайныг үйлдвэл та нарт ямар гавьяа байх вэ? Нүгэлтнүүд ч хүртэл ингэдэг бус уу. 34Та нар эргүүлэн авна гэж найдсан хүмүүстээ зээл өгөх аваас та нарт юун онцлол байх билээ? Нүгэлтнүүд хүртэл өгснийхөө чинээг эргүүлэн авахын тулд нүгэлтнүүддээ зээл өгдөг. 35Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал чинь агуу болоод та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болон ёрын муу хүмүүст ч аятайхан ханддаг юм. 36Эцэг чинь өршөөнгүй байдаг шиг өршөөнгүй бай.
37Бусдыг бүү шүү, тэгвэл шүүгдэхгүй. Бусдыг бүү ялла, тэгвэл яллагдахгүй. Уучлагтун, тэгвэл та нар мөн уучлагдана. 38Өгөгтүн, тэгвэл та нарт өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан сайн хэмжээгээр өвөр дээр чинь асгарах болно. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хариуд нь хэмжигдэх болно
гэлээ. 39Тэр мөн тэдэнд сургаалт зүйрлэлээр
Есүс
—Сохор нь сохортоо газарчилж чадна гэж үү? Хоёулаа нүхэнд унах биш үү? 40Шавь нь багшийнхаа дээр байдаггүй. Бүрэн суралцах аваас хэн ч багш шигээ болж болно. 41Өөрийн нүдэн дэх дүнзээ анзаараагүй атлаа юунд чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг харна вэ? 42Нүдэндээ байх дүнзийг мэдээгүй атлаа ах дүүдээ “Ах минь, би нүдэнд чинь байгаа үртсийг аваадахъя” гэж чи яаж хэлж чадна вэ? Хоёр нүүрт чи эхлээд өөрийнхөө нүднээс дүнзээ авч хая. Тэгвэл чи ах дүүгийнхээ нүднээс үртэс авч хаяхдаа сайн харах болно.
43Мод сайн аваас муу жимс үл гаргана, мод муу бол сайн жимс эс гарна. 44Аливаа мод үр жимсээрээ танигдана. Сундуу бутнаас инжрийг, эгэл бутнаас усан үзэм эс түүнэ. 45Сайн хүн зүрхнийхээ сайн баялагаас сайныг гаргана. Муу хүн нь муу баялагаасаа муу муухайг гаргадаг. Учир нь зүрх юугаар бялхана, ам түүнийг нь ярьдаг.
46Та нар Намайг “Эзэн, Эзэн” гэж дууддаг хэрнээ юунд хэлснийг минь үйлддэггүй юм бэ? 47Над уруу ирж, үгийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч нь хэнтэй адил болохыг та нарт Би харуулъя. 48Тийм хүн нь барьж буй байшингийнхаа суурийг, газраа гүн ухаад хадан дээр суурилуулсан хүнтэй адил юм. Үер болж, гол халин байшинг дайрсан боловч хөдөлгөж чадсангүй. Учир нь байшин бат бөх баригдсан ажээ. 49Харин сонсоод, үүний дагуу эс үйлддэг нь газар дээр суурь тавилгүй байшин барьсан хүнтэй адил юм. Гол үерлэж байшинг дайрахад тэр дороо нурав. Тэр байшингийн сүйрэл асар их байлаа
гэж сургалаа.