Хүч чадал, Гайхамшигууд, Итгэл

Лук 7:1-8:56

img

71Тэрээр хүмүүст сонсгосон яриагаа өндөрлөж, Капернаумд явж ороход 2нэгэн зуутын даргын ихэд үнэлдэг зарц нь өвдөөд үхлүүт байжээ. 3Есүсийн тухай тэр сонсоод, ирж зарцыг нь эдгээхийг Түүнээс гуйлгахаар иудейчүүдийн ахмадуудаас хэдэн хүнийг Түүн уруу явуулав. 4Тэд Есүс дээр хүрч ирээд, Түүнээс хичээнгүйлэн гуйж

Хэсэг ахмадууд

—Тэр Танаас үүнийг гуйх зохистой нэгэн. 5Тэр манай үндэстнийг хайрладаг. Бидэнд синагог барьж өгсөн хүн бол тэр юм

гэжээ. 6Есүс тэдний хамт замд гарав. Тэгээд Түүнийг гэрээс нь холгүйхэн болоход зуутын дарга андуудаа илгээн

Ромын зуутын даргын найзууд

—Эзэн, Та Өөрийгөө наашаа бүү чилээ. Би Таныг дээвэр дороо оруулах зохистой нь биш ээ. 7Иймээс би өөрийгөө ч Тан дээр очих үнэ хүндтэй бус хэмээн үзэв. Харин үг л хэлээч, тэгвэл зарц минь эдгэрнэ. 8Би ч мөн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Би нэгэнд нь “Яв” гэхэд тэр явдаг. Нөгөөд нь “Ир” гэхэд тэр ирдэг. Зарцдаа “Үүнийг хий” гэхэд тэр хийдэг

гэж Түүнд хэлүүлжээ. 9Есүс үүнийг сонсоод ихэд гайхан Өөрийг нь дагаж явсан олонд

Есүс

—Би та нарт хэлье. Ийм агуу итгэлийг Би Израильд хүртэл олоогүй юм

гэлээ. 10Тийнхүү явуулсан хүмүүс нь буцаж ирээд мөнөөх зарц эрүүл болсныг олж харав.

11Үүний дараа удалгүй* Есүс, Найн хэмээх хот уруу явжээ. Шавь нар нь мөн үй олон хүн Түүнийг дагалдан явлаа. 12Түүнийг хотын хаалганд ойртон ирэх үед, харагтун, хүмүүс нэгэн үхсэн хүнийг аваад гарч явав. Тэр нь бэлэвсэн эмэгтэйн ганц хүү байсан бөгөөд хотынхны нэлээд олон хүн тэр эмэгтэйн хамт байв. 13Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөн түүнд

Есүс

—Бүү уйл

гэв. 14Тэр очоод авсанд гараа хүргэтэл өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс

Есүс

—Би чамд хэлж байна. Залуу минь, бос!

гэхэд 15үхсэн хүн босоод ярьж эхлэв. Ингэж Есүс түүнийг эхэд нь эргүүлэн өгөв. 16Тэд бүгдээрээ айдаст автаж, Бурханыг алдаршуулж

Найн дахь хүмүүс

—Бидний дунд агуу эш үзүүлэгч гарч ирлээ мөн—Бурхан ард түмэн дээрээ ирлээ

гэцгээж байлаа. 17Түүний тухай энэхүү зар Иудей даяар болоод хавийн бүх нутгаар тархлаа.

18Шавь нар нь Иоханд энэ бүхний тухай мэдүүлжээ. 19Иохан шавь нараасаа хоёрыг нь дуудаж

Баптисч Иохан

—Та ирэх ёстой Нэгэн мөн үү эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү?

гэж асуулгахаар Эзэн уруу илгээв. 20Тэд Есүс дээр ирээд

Иоханы дагалдагчид

—Баптисч Иохан биднийг Танд илгээж “Та ирэх ёстой Нэгэн мөн үү эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү?”

гэж асуулгаж байна гэжээ. 

21Яг тэр үед Есүс, өвчин эмгэг, ёрын сүнстэй олныг илааршуулж, сохорсон олонд хараа хайрлав. 22Тэр тэдэнд

Есүс

—Та нар явж, Иоханд юу харж, сонссоноо хэл. Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж,* дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна. 23Надаас болж үл бүдрэгч нь ерөөлтэй

гэв. 24Иоханы зарлага элч нар явмагц, Есүс хурсан олонд Иоханы тухай ярьж эхлэв.

Есүс

—Юу харах гэж та нар цөлд очсон бэ? Салхинд найгах зэгсийг үү? 25Тэгвэл та нар юу харах гэж очив? Хээнцэр хувцасласан хүнийг үү? Үзэгтүн, хээнцэр гоёмсгоор хувцаслаж, баян тансаг амьдрагчид нь хаадын ордонд байдаг. 26Тэгэхээр юунд та нар тийшээ очсон хэрэг вэ? Эш үзүүлэгчийг харах гэж үү? Тийм ээ, Би та нарт хэлье. Эш үзүүлэгчээс ч илүү нэгнийг юм. 27Түүний тухай
“Харагтун, Би түрүүнд чинь
зарлага элчээ илгээнэ.
Тэрээр өмнөх замыг чинь
бэлтгэнэ”
гэж бичигдсэн юм. 28Эмэгтэйчүүдээс төрөгсдийн дунд Иоханаас илүү нь үгүй. Харин Бурханы хаанчлалын хамгийн бага нь ч түүнээс агуу билээ

гэж айлдав. 29Тийнхүү Иоханы баптисмаар баптисм хүртсэн бүх хүн, татвар хураагчид үүнийг сонсоод Бурханы шударгыг хүлээн зөвшөөрчээ. 30Харин фарисайчууд болон хуульчид Иоханаар баптисм хүртээгүйгээрээ өөрсдийнх нь төлөөх Бурханы зорилгыг үл хэрэгсэв.

Есүс

— 31Энэ үеийн хүмүүсийг би юутай зүйрлэх вэ? Тэд хэнтэй адил вэ? 32Тэд гудамж зээл дээр суугаад нэг нэгнээ дуудан “Бид та нарт зориулж лимбэдэхэд та нар бүжиглэсэнгүй. Бид гашуудлын дуу дуулахад та нар уйлсангүй” гэх хүүхдүүдтэй адил юм. 33Баптисч Иохан ирээд, талх идэж, дарс уухгүй байхад нь та нар “Түүнд чөтгөр шүглэсэн байна” гэдэг. 34Хүний Хүү ирээд, идэж уутал та нар “Харцгаа. Ховдог, архичин бас татвар хураагчид ба нүгэлтнүүдийн анд” гэцгээдэг. 35Гэсэн хэдий ч мэргэн ухаан нь бүх хүүхдээрээ зөвтгөгддөг

гэв. 36Фарисайчуудын нэг нь хамт зоог барихыг Түүнээс хүсжээ. Есүс тэр фарисайн гэрт орж тухлан суув. 37Үзэгтүн, тэр хотод нэгэн нүгэлт эмэгтэй байжээ. Есүсийг фарисай хүний гэрт тухлан байгааг тэр эмэгтэй дуулаад, гөлтгөнөн савтай үнэт тос авчирч, 38Түүний хөлд, ар талд нь зогсоод, уйлж нулимсаараа хөлийг нь норгож үсээрээ арчаад, хөлийг нь үнсэж, үнэт тосоороо тослов. 39Есүсийг урьсан фарисай үүнийг хараад

Фарисай Симон

—Энэ хэрэв эш үзүүлэгч мөн юм бол Түүнд гар хүрч буй энэ эмэгтэй хэн болохыг, түүнийг нүгэлтэн гэдгийг нь мэдэх учиртайсан

хэмээн бодсонд 40Есүс хариуд нь

Есүс

—Симон оо, Надад чамд хэлэх юм байна

гэв. Тэгтэл Симон

Фарисай Симон

—Багш аа, түүнийгээ хэлээч

гэжээ.

Есүс

— 41Нэгэн мөнгө зээлдүүлэгчид хоёр хүн өртэй байжээ. Нэг нь таван зуу, нөгөө нь тавин денарын өртэй байв. 42Тэд төлөх чадваргүй тул тэр тэднийг хоёуланг нь өрнөөс хэлтрүүлжээ. Тэгвэл тэдний хэн нь түүнийг илүү хайрлах бол?

гэхэд нь 43Симон

Фарисай Симон

—Илүү өгөөмрөөр хэлтрүүлэгдсэн нь гэж би бодож байна

гэсэнд Есүс түүнд

Есүс

—Чи зөв шүүлээ

гээд, 44тэр эмэгтэй уруу эргэж, Симонд

Есүс

—Чи энэ эмэгтэйг харж байна уу? Намайг гэрт чинь орж ирэхэд чи Надад хөл угаах ус ч өгөөгүй, харин энэ эмэгтэй хөлийг минь нулимсаараа норгоод үсээрээ арчлаа. 45Чи Намайг үнсээгүй. Харин энэ эмэгтэй Намайг орж ирснээс хойш хөлийг минь үнссээр байна. 46Чи толгойг минь ч тосоор тослоогүй, тэр харин үнэт тосоор хөлийг минь тослов. 47Тиймээс Би чамд хэлье. Түүний олон нүгэл уучлагдсан. Учир нь тэр их хайрласан. Харин багахан уучлагдсан нь бага хайрладаг

гээд, 48эмэгтэйд

Есүс

—Нүгэл чинь уучлагдлаа

гэв. 49Түүний хамт тухлан сууж байсан хүмүүс хоорондоо

Симоны гэрт хэсэг хүмүүс

—Нүглүүдийг хүртэл уучилдаг энэ хэн гээч вэ?

гэлцлээ. 50Есүс тэр эмэгтэйд хандаж

Есүс

—Итгэл чинь чамайг аварлаа. Амар тайван яв даа

гэж айлдав.

81Үүний дараа Есүс удалгүй хот, тосгон бүрээр орж, Бурханы хаанчлалын сайнмэдээг тунхаглан хүргэж байв. Арван хоёр нь Түүнтэй хамт байлаа. 2Мөн өвчин болоод ёрын сүнснүүдээс салсан зарим эмэгтэйчүүд, тухайлбал долоон чөтгөрөөс салсан Магдалын эм гэгддэг Мариа, 3Херодын нярав болох Кузагийн эхнэр Иоанна мөн Сузанна болон өөр олон хүн байж, өөрсдийнхөө өмч хөрөнгөөр тус нэмэр болж байлаа.

4Хот болгоноос хүмүүс ирж, Түүн дээр асар олон хүн хуран цуглах үед Тэр сургаалт зүйрлэлээр ингэж ярив.

Есүс

— 5Нэгэн тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үр цацахад зарим нь зам хавиар унасанд хүмүүс гишгэн, огторгуйн шувууд идчихжээ. 6Зарим нь чулуурхаг хөрсөнд унав. Тэнд нь чийггүй тул соёолсон боловч хорчийн хатжээ. 7Зарим нь хогийн ургамал дунд унав. Хогийн ургамал буудайн үртэй зэрэгцэн ургаж, тэднийг боомилов. 8Зарим нь сайн хөрсөнд унаж ургаад, зуу дахин илүү ургац өгчээ

гэв. Тэр эдгээрийг айлдаад

Есүс

—Сонсох чихтэй нь сонсогтун

гэв. 9Шавь нар нь энэ сургаалт зүйрлэл ямар утгатай болохыг Түүнээс асуухад 10Тэр

Есүс

—Бурханы хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин бусдад нь Би сургаалт зүйрлэлээр ярьдаг. Тийм болохоор тэд харавч эс ойлгон, сонсовч үл ухаарах билээ.
11Сургаалт зүйрлэлийн утга нь ийм юм. Үр нь Бурханы үг. 12Зам хавиар унагсад нь сонссон хүмүүс бөгөөд эд итгэн аврагдах вий хэмээн диавол ирж, зүрхнээс нь үгийг булаадаг. 13Чулуурхаг газар унагсад нь сонсоод, үгийг баярлан хүлээж авдаг. Харин тэд үндэсгүй агаад хэсэг хугацаанд итгээд, сорилтын үед бүдрэн унадаг билээ. 14Хогийн ургамлын дунд унасан нь сонссон хүмүүс бөгөөд тэд замдаа зовнил, эд баялаг, өнөөгийн амьдралын тааламжид автах зэрэгт боомилуулагсад юм. Тэдний үр жимс боловсрохгүй. 15Сайн хөрсний тухайд бол эдгээр нь үгийг сонсоод шударга зөв зүрхэндээ нандигнаж, тэвчээртэй байж, үр жимсээ өгөгсөд юм.
16Хэн ч дэнлүү асаагаад савны доор нуух юмуу орон доор тавьдаггүй. Харин орж ирэгсдэд гэрэл харуулахын тулд дэнлүүний суурин дээр тавьдаг. 17Илчлэгдэхгүй байхаар халхлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж огт үгүй билээ. 18Иймд та нар сонссон зүйлээ нягтлагтун. Хэнд байна, түүнд ихээр өгөгдөнө. Хэнд байхгүй байна, түүнээс байгаа гэж санагдсан нь хүртэл авагдана

гэв. 19Тэгтэл эх болон дүү нар нь Түүн дээр ирэв. Маш олон хүн байснаас тэд Түүн уруу очиж чадаагүй тул 20Түүнд

Капернаумд нэгэн хүн

—Эх, дүү нар тань Тантай уулзахаар гадаа зогсож байна

гэж хэлүүлэв. 21Харин Есүс тэдэнд

Есүс

—Бурханы үгийг сонсоод, түүнийг биелүүлэгсэд нь Миний эх, дүүс мөн

гэжээ. 22Тэр өдрүүдийн нэгэнд ийм хэрэг болов. Есүс шавь нартайгаа завинд суугаад, тэдэнд

Есүс

—Цөмөөрөө нуур гатлан нөгөө тал уруу явцгаая

гэжээ. 23Тэднийг сэлүүрдэн байхад Тэр унтжээ. Гэтэл нуурт хүчтэй салхи үүсэж, тэд усанд автагдаж, аюул нүүрлэв. 24Тэд Түүн уруу очиж сэрээгээд

Дагалдагчид

—Эзэн минь, Эзэн минь, бид сүйрч байна

гэхэд Тэр босож, салхи ба оволзох давалгааг зандрахад салхи намдаж, нам гүм болов. 25Тэр шавь нартаа

Есүс

—Итгэл чинь хаана байна?

гэхэд тэд айх гайхах зэрэгцэж, нэг нэгэндээ

Дагалдагчид

—Салхи, усанд хүртэл тушаахад тэд дуулгавартай байдаг энэ ер нь хэн бэ?

гэцгээж байлаа. 26Тэд Галилын эсрэг талд орших герасчуудын* нутагт хүрч ирэв. 27Есүс эрэг дээр гартал, чөтгөрт эзэмдүүлсэн нэгэн хүн хотоос гарч ирээд Түүнтэй тулгарав. Тэр хүн удаан хугацааны турш хувцас хунаргүй байж, орон байранд бус, харин булшны агуйд орогнодог байв. 28Тэр Есүсийг хараад хашхиран өмнө нь унаж чанга дуугаар

Легионд эзлэгдсэн хүн

—Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Та надад ямар хамаатай билээ? Танаас гуйя. Намайг бүү зовоогооч!

гэжээ. 29Есүс бузар сүнснүүдийг тэр хүнээс гарахыг тушаасан байж. Бузар сүнс түүнийг олон удаа эзэмдсэн тул тэр хүн гинжлэгдэж, дөнгөлөгдөөд харуулын хяналтад байсан авч дөнгөө тастан хаяад чөтгөрөөр хөтлүүлэн цөл уруу явдаг байсан аж. 30Есүс түүнээс

Есүс

—Нэр чинь хэн бэ?

гэж асуусанд тэр

Легионд эзлэгдсэн хүн

—Легион* 

гэв. Учир нь түүнд олон чөтгөр шүглэсэн байжээ. 31Чөтгөрүүд өөрсдийг нь оёоргүй гүн уруу* зайл хэмээн бүү тушаагаач гэж Түүнээс гуйж байлаа. 32Тэнд уулын бэлд гахайн их сүрэг идшилж байлаа. Чөтгөрүүд өөрсдийг нь гахайд оруулаач гэж гуйсанд Тэр зөвшөөрөв. 33Чөтгөрүүд хүнээс гарч гахайнуудад шүглэхэд гахайн сүрэг эгц эргээс нууранд унан живцгээлээ. 34Болсон бүхнийг хараад гахайчид зугтаж, энэ тухай хот хөдөөгүй ярив. 35Хүмүүс юу болсныг үзэхээр ирж, Есүс дээр очиход чөтгөрөөс салсан өнөөх хүн хувцаслачихсан, эрүүл саруул болоод, Есүсийн хөлд сууж байхыг олж хараад айцгаав. 36Үүнийг үзсэн хүмүүс чөтгөр шүглэсэн хүн хэрхэн эдгэрснийг тэдэнд мэдэгджээ. 37Тэр хавийн болоод Герас нутгийн хүмүүс бүгд Түүнийг тэндээс явахыг гуйв. Тэд үлэмжийн их айдаст автсан байлаа. Есүс завин дээрээ гарч, буцаад явжээ. 38Харин чөтгөрүүдээс салсан мөнөөх хүн Түүнтэй хамт байхыг гуйсан авч Есүс түүнийг явуулж,

Есүс

— 39Гэртээ харь, Бурхан чамд ямар агуу зүйл хийж өгснийг ярь

гэж айлджээ. Тэгээд Есүс өөрт нь ямар агуу зүйл хийж өгснийг хот даяар тэр тунхагласаар явж одлоо.

40Буцаж ирэхэд нь ард олон Есүсийг угтан авав. Тэд бүгд Түүнийг хүлээж байлаа. 41Үзэгтүн, синагогийн ахлагч Иаир гэгч хүн тэнд байсан бөгөөд Есүсийн хөлд унаж, гэрт нь ирэхийг Түүнээс гуйжээ. 42Учир нь тэрээр арван хоёр настай ганц охинтой байсан бөгөөд тэр нь үхлүүт байв. Есүсийг явахад цугласан олон Түүнийг бүчин шахаж байлаа. 43Арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв. Тэрээр хамаг байдгаа эмч нарт өгсөн* ч хэн нь ч түүнийг эдгээж чадаагүй ажээ. 44Тэр эмэгтэй Есүсийн ард нь очоод дээлийнх нь хормойд гар хүрмэгц даруй цус гоожих нь зогсов. 45Есүс

Есүс

—Хэн Надад хүрэв?

гэхэд бүгд л үүнийг үгүйсгэв. Петр Түүнд

Симон Петр

—Эзэнтэн, энэ олон хүн Таныг бүчин, шахаж байна шүү дээ

гэж хэлэхэд 46харин Есүс

Есүс

—Хэн нэг нь Надад хүрсэн. Надаас хүч гарахыг Би мэдэрсэн

гэжээ. 47Өнөөх эмэгтэй анзаарагдахгүй өнгөрөөгүйгээ мэдээд, айн чичирсээр ирж Түүний өмнө унан, ямар шалтгаанаар Түүнд хүрсэн хийгээд хэрхэн тэр даруй эдгэснээ бүх хүмүүсийн өмнө ярилаа. 48Есүс түүнд

Есүс

—Охин минь, итгэл чинь чамайг аврав. Амар тайван яв даа

гэв. 49Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс нэг нь ирж,

Иаирын зарлага

—Охин тань үхсэн. Та цаашид Багшид бүү төвөг уд

гэж хэлэв. 50Харин Есүс үүнийг сонсоод, түүнд

Есүс

—Бүү ай, гагцхүү итгэ. Тэр аврагдах болно

гэлээ. 51Тэр гэрт нь ирээд, Петр, Иохан, Иаков болон охины эцэг эхээс өөр хэнийг ч орохыг зөвшөөрсөнгүй. 52Бүгд л уйлан хайлж, охины хойноос гашуудан байлаа. Харин Есүс

Есүс

—Уйлахаа боль. Тэр үхээгүй, харин унтаж байна

хэмээсэнд 53үхсэнийг нь мэдэж байсан тэд Түүнийг тохуурхан инээлдэж эхлэв. 54Гэсэн хэдий ч Тэр охины гараас барьж,

Есүс

—Охин минь, бос

гэж дуудсанд 55сүнс нь эргэн ирж, охин тэр даруй босов. Тэгээд Есүс, охинд идэх юм өг гэжээ. 56Охины эцэг эх нь учраа олохгүй байлаа. Харин Есүс тэдэнд болсон явдлын тухай хэнд ч ярьж болохгүйг сануулав.

imgimg

ХАРЬЦУУЛАЛТ, ЯЛГАА, ДАВТАМЖ

  • Харьцуулах нь хоёр ба түүнээс дээш хүмүүс, шинэ санаанууд эсвэл нөхцлийг нэгтгэх юм. Энэ түүхэд зохиогч ямар нэг харьцуулалт хийсэн үү? Яагаад тэр ийнхүү харьцуулалт хийв?
  • Эсрэгцүүлэх нь өөр ялгаатай хүмүүс, санаанууд эсвэл нөхцлийг хамтад нь авч үзэх юм. Энэ түүхэд зохиогч ямар нэг эсрэгцүүлэл хийсэн үү? Яагаад тэр ийнхүү эсрэгцүүлэл хийв?
  • Түүхэд давтагдсан үг эсвэл санааг бичиж тэмдэглээрэй.
  • Харьцуулалт, ялгаа болон давтамжаас сурснаа бататган хэрэгжүүлэх богино залбирал бичээрэй.
© Mongolian Union Bible Society 2013

© 2018 SourceView LLC.
11