Галил дахь үйлчлэл гүйцэлдэв

Лук 9:1-9:50

img

91Есүс арван хоёроо цугт нь дуудаад, өвчнийг эдгээх болон бүх чөтгөрөөс дээгүүрх хүч, эрх мэдлийг тэдэнд өгчээ. 2Бурханы хаанчлалыг тунхаглуулан мөн өвчтэйг эдгээлгэхээр Тэр тэднийг илгээв. 3Тэр тэдэнд

Есүс

—Аян замдаа юу ч бүү авч яв. Таяг, богц, талх, мөнгө ч авч болохгүй. Хоёр цамц ч авч болохгүй. 4Та нар ямар айлд орно, явтлаа тэндээ бай. 5Та нарыг хүлээн авахгүй хүмүүсийн хувьд, хотоос нь гарч явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг сэгсрэн унага

гэжээ. 6Тэндээс тэд суурингуудаар явж эхлэн сайнмэдээг дэлгэрүүлэн, хаа сайгүй эдгээж байлаа.

7Захирагч Херод болж байгаа бүхнийг сонсоод, бүр алмайрч орхижээ. Юу гэвэл зарим нь Иохан үхлээс амилсан гэж, 8зарим нь Елиа үзэгдсэн ч гэж, зарим нь хуучны эш үзүүлэгчдийн нэг нь амилсан гэж ярьж байжээ. 9Херод

Херод Антип

—Би, Иоханы толгойг авахуулсан. Тэгвэл надад өөрийнх нь талаар иймэрхүү зүйл сонсогдоод байгаа тэр хэн юм бэ?

гэв. Тэр Түүнийг харахыг эрмэлзэж байлаа.

10Элч нар эргэж ирээд, өөрсдийн хийсэн бүхнээ Түүнд тайлагнав. Тэгээд Тэр тэднийг дагуулан Бетсайд хэмээх хотыг зүглэж хэдүүлхнээ явлаа. 11Гэвч ард олон үүнийг нь мэдээд Түүнийг дагажээ. Тэр тэднийг угтан авч, Бурханы хаанчлалын тухай тэдэнд яриад, эдгэрэх хэрэгтэй хүмүүсийг нь эдгээв. 12Үд хэвийх үед арван хоёр нь Түүн дээр ирж,

Дагалдагчид

—Хурсан олныг тарааж явуулаач. Тэд ойр хавийн суурингуудад очиж хоноглох газар, унд хоол олог. Учир нь бид энд зэлүүд газар байна шүү дээ

гэв. 13Харин Тэр тэдэнд

Есүс

—Та нар тэдэнд идэх юм өг

гэхэд тэд

Дагалдагчид

—Бид явж, эдгээр хүмүүст бүгдэд нь идэх хоол хүнс худалдаж авахгүй л бол, бидэнд таван талх, хоёр загаснаас өөр юм алга

гэжээ. 14(Тэнд таван мянгаад эрчүүд байсан юм.) Тэр шавь нартаа

Есүс

—Тэднийг тавь тавиар нь хэсэг болгон суулга

гэв. 15Тэд ч бүгдийг тэгж суулгажээ. 16Есүс таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн ерөөгөөд, талхыг хувааж, хурсан олонд өгүүлэхээр шавь нартаа өгөв. 17Тэд бүгд идэж цадсан байлаа. Үлдсэн цөвдлийг цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.

18Нэгэн удаа Тэр ганцаараа залбирч байлаа. Шавь нар нь ч Түүнтэй цуг байж. Тэр тэднээс

Есүс

—Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна?

гэж асуухад 19тэд

Дагалдагчид

—Баптисч Иохан гэдэг. Зарим нь Елиа, харин өөр зарим нь хуучны нэгэн эш үзүүлэгч амилсан гэдэг

гэв. 

Есүс

20Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? 

гэхэд Петр

Симон Петр

—Бурханы Христ

гэж хариулжээ. 21Харин Есүс энэ тухай хэнд ч хэлж болохгүй хэмээн тэдэнд анхааруулан тушааж

Есүс

— 22Хүний Хүү олон зовлон эдэлж, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарт ад үзэгдэж алуулах ба гурав дахь хоног дээрээ амилна

гэв. 23Тэр тэдэнд бүгдэд нь хандаж

Есүс

—Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага. 24Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ аварна. 25Хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? 26Хэн Надаас болон Миний үгсээс ичнэ, Хүний Хүү Өөрийн болон Эцэгийн мөн ариун тэнгэрэлч нарын цог жавхлан дотор ирэхдээ түүнээс ичих болно. 27Гэвч үнэнээр Би та нарт хэлье. Энд зогсогсдын зарим нь Бурханы хаанчлалыг харах хүртэлээ үхлийг амсахгүй

гэж айлдав. 28Ийнхүү айлдсанаас хойш найм хоногийн дараа Тэр залбирахаар Петр, Иохан, Иаков нарыг дагуулан уул өөд гарлаа. 29Түүнийг залбирч байхад нүүрнийх нь төрх өөрчлөгдөж, хувцас нь гялалзсан цагаан өнгөтэй болсон байжээ. 30Үзэгтүн, хоёр хүн Түүнтэй ярилцаж байсан бөгөөд тэд Мосе, Елиа нар байв. 31Тэд цог жавхлантайгаар үзэгдэж байсан агаад Иерусалимд гүйцээгдэх Түүний үхлийн тухай ярьж байлаа. 32Нойрондоо дийлдээд байсан Петр болон нөхөд нь бүрэн сэргэхдээ Түүний цог жавхланг, Түүнтэй хамт зогсох хоёр хүнийг ч бас харав. 33Тэднийг Есүсээс холдон явахад Петр, Есүст

Симон Петр

—Эзэнтэн, энд байгаа маань бидэнд сайн байна. Бид гурван цацар барьж өгье. Нэгийг нь Танд, нэгийг нь Мосед, нэгийг нь Елиад

гэв. Тэр юу ярьж байгаагаа ч ойлгоогүй байлаа. 34Түүнийг ийнхүү хэлж байтал үүл гаран тэднийг бүрхээд авав. Тэд үүлэн дотор байхдаа ихэд айжээ. 35Тэгээд үүлнээс

Бурхан

—Энэ бол Миний Хүү, Миний сонгосон Нэгэн. Түүнийг сонсогтун

гэх дуун гарав. 36Тийнхүү дуун гарсны дараа Есүс ганцаараа байж байлаа. Тэд юу харснаа тэр өдрүүдэд хэнд ч хэлсэнгүй, чив чимээгүй байжээ.

37Маргааш нь тэднийг уулаас буун ирэхэд үй олон хүн Түүнийг тосон авав. 38Үзэгтүн, хурсан олны дундаас нэгэн хүн

Гараг саа өвчтэй хүүгийн эцэг

—Багш аа, хүүг маань үзээч гэж би Танаас гуйж байна. Тэр миний ганц хүү юм. 39Хар даа. Сүнс хүүг минь эзэмддэг. Тэр минь гэнэт орилж чарлаад, амнаасаа хөөс сахруулж, тарчлан байж арайхийн түүнээс салдаг. 40Энэ сүнсийг зайлуулаач гэж би Таны шавь нараас гуйхад тэд чадсангүй

гэхэд 41Есүс тэдэнд

Есүс

—Итгэлгүй, завхарсан үеийнхээн, хэдий хүртэл Би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Хүүгээ энд аваад ир

гэв. 42Ойртон ирэх зуур нь чөтгөр түүнийг газар унагахад хүү татвалзаж гарав. Гэвч Есүс тэр бузар сүнсийг зандраад, хүүг эдгээж, эцэгт нь эргүүлэн өгөв. 43Бурханы аугааг бүгд бахдан байлаа.

Есүсийн үйлдсэн бүхнийг хүн бүр гайхаж байхад Тэр шавь нартаа

Есүс

— 44Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах гэж байна. Иймээс энэ үгсийг чихэндээ шингээ

гэв. 45Гэвч тэд хэлснийг нь ойлгосонгүй. Тэдэнд ойлгуулахгүйн тулд энэ үгс нь учир битүүлэг байжээ. Тэд Түүнээс энэхүү үгийн тухай асуухаас ч эмээцгээв.

46Тэдний хэн нь хамгийн агуу болох тухай маргаан шавь нарын дунд өрнөв. 47Харин Есүс тэдний зүрхэн дэх бодол санааг мэдээд нэгэн хүүхдийг авч дэргэдээ зогсоон

Есүс

— 48Хэн энэ хүүхдийг Миний нэрээр хүлээн авна, тэр нь Намайг хүлээн авч байгаа юм. Хэн Намайг хүлээн авна, тэр нь Намайг илгээсэн Түүнийг хүлээн авч байгаа юм. Та нарын дундаас хамгийн өчүүхэн нь хамгийн агуу юм

гэж тэдэнд хэлэв. 49Иохан

Дагалдагч Иохан

—Эзэн, Таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байсан хүнийг бид хараад түүнийг хориглосон. Учир нь тэр бидэнтэй хамт дагалддаггүй шүү дээ

гэхэд нь 50Есүс

Есүс

—Түүнийг бүү хоригло. Хэн та нарыг үл эсэргүүцнэ, тэр та нарын талд

гэв.

imgimg

ӨНГӨРСНӨӨС СУРАЛЦАХУЙ

  • Та Бичээсийн энэ хэсэгт гарч байгаа аль дүртэй өөрийгөө илүү адилтгаж байна вэ? Яагаад?
  • Бичээсийн энэ хэсэг дэх дүрээс таны харсан хүчтэй болон сул тал юу вэ?
  • Таны сонгосон дүрийн амьдралд Бурхан юу хийхийг хүссэн гэж та бодож байна?
  • Бичээсийн энэ хэсгийг тунгаахдаа Бурхан таны амьдралд юу хүсэж байгаа гэж та бодож байна вэ? Та энэ долоо хоногт түүний тааламжит зорилготой хэрхэн нэгдэж болох вэ?
© Mongolian Union Bible Society 2013

© 2018 SourceView LLC.
11