10Есүс Амралтын өдөр нэгэн синагогт сургаал зааж байлаа. 11Үзэгтүн, сүнснээс болж арван найман жилийн турш өвчтэй байсан нэгэн эмэгтэй тэнд байв. Тэр бөгтөр болсон учир ер цэх зогсож чаддаггүй байжээ. 12Есүс түүнийг хараад, дуудаж
Есүс
—Эмэгтэй, та өвчнөөсөө чөлөөлөгдлөө
гээд 13түүн дээр мутраа тавихад даруй тэр цэх болж, Бурханыг алдаршуулж эхлэв. 14Есүс Амралтын өдөр эдгээсэнд зэвүүцсэн синагогийн захирагч хурсан олонд хандаж
Синагогын захирагч
—Ажил төрөлөө амжуулах ёстой зургаан өдөр байдаг. Тиймээс Амралтын өдөр биш харин өөр өдрүүдэд л ирж эдгээлгэ
гэхэд 15Эзэн түүнд
Есүс
—Хоёр нүүртнүүд ээ, та нарын хэн чинь Амралтын өдөр үхэр, илжгээ саравчнаас нь гаргаж, услахаар дагуулан явдаггүй вэ? 16Абрахамын охин энэ эмэгтэйг Сатан арван найман жилийн турш хүлээтэй байлгажээ. Тэгвэл энэ эмэгтэй Амралтын өдөр тэрхүү хүлээснээс ангижрах ёсгүй болж байна уу?
гэв. 17Түүнийг ийн айлдсанд эсэргүүцэгчид нь бүгд ичгүүрт оров. Харин ард олон Түүгээр үйлдэгдэж буй гайхамшигт бүх зүйлсэд баярлацгааж байлаа.
18Тэгээд Тэр
Есүс
—Бурханы хаанчлал нь юутай адил вэ? Би түүнийг юутай зүйрлэх вэ? 19Энэ нь гичний үр мэт юм. Хүн түүнийг авч, цэцэрлэгтээ суулгахад тэр ургаж мод болж тэнгэрийн шувууд мөчирт нь үүрлэжээ
гэв. 20Тэр дахин айлдахдаа
Есүс
—Бурханы хаанчлалыг Би юутай зүйрлэх вэ? 21Энэ нь хөрөнгө мэт юм. Эмэгтэй, түүнийг авч гурван хэмжүүр гурилд хийхэд энэ нь бүхэлдээ исдэг юм
гэв. 22Тэр Иерусалим орох замдаа нэг хот тосгоноос нөгөө уруу нь дамжин сургаалаа заасаар явлаа. 23Хэн нэгэн Түүнээс
Замд нэгэн хүн
—Эзэн, цөөхөн хүн л аврагдах уу?
гэж асуухад 24Тэр
Есүс
—Хавчиг хаалгаар орохыг хичээ. Би та нарт хэлье. Орохыг эрэлхийлэвч эс чадах нь олон ажээ. 25Нэгэнтээ өрхийн тэргүүлэгч босож үүдээ түгжвэл, та нар гадна нь зогсоод, үүдийг нь тогшин “Эзэн, бидэнд онгойлгож өгөөч” гэхэд чинь Тэр та нарт хариуд нь “Та нар хаанаас ирснийг Би мэдэхгүй” гэнэ. 26Тэгэхэд нь та нар “Бид Таны өмнө идэж, ууж байсан. Та манай гудамжинд сургаал зааж байсан шүү дээ” гэх болно. 27Тэр “Би та нарт хэлье. Та нар хаанаас ирснийг Би мэдэхгүй. Ёс бусыг үйлдэгч та нар бүгд Надаас зайл” гэхэд нь 28Бурханы хаанчлалд Абрахам, Исаак, Иаков болон бүх эш үзүүлэгч байгааг мөн өөрсдийнхөө хөсөр хаягдсаныг та нар харах тэр цагт тэнд уйлаан шүд хавирах нь байх болно. 29Дорноос хийгээд өрнөөс бас өмнөдөөс хийгээд умардаас олноороо ирж Бурханы хаанчлалд ширээнд тухлах болно. 30Үзэгтүн, сүүлд байгаагаас зарим нь эхнийх болж, эхэнд байгаагаас зарим нь сүүлчийнх болно
гэж айлдав. 31Яг тэр үед хэсэг фарисайчууд гарч ирээд, Түүнд
Фарисайчууд
—Херод, Таныг алахыг хүсэж байгаа тул эндээс холд, яв
гэв. 32Есүс тэдэнд
Есүс
—Явж, тэр үнэгэнд “Үзэгтүн, Би өнөөдөр, маргааш чөтгөрүүдийг зайлуулж, өвчинд нэрвэгдэгсдийг эдгээнэ. Гурав дахь өдөр нь Би Өөрийн зорилгоо гүйцээнэ” гэж хэл. 33Харин Би өнөөдөр, маргааш мөн нөгөөдөр ч замд явах ёстой. Учир нь эш үзүүлэгч, Иерусалимын гадна хөнөөгдөх ёсгүй юм. 34Иерусалим аа, Иерусалим аа, эш үзүүлэгчдийг алж, өөрт нь илгээгдэгсдийг чулуугаар нүүлгэдэг хот оо! Тахиа дэгдээхэйнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэг шиг Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй. 35Харагтун, гэр чинь та нарт хоосон үлдэж байна. Би та нарт хэлье. “Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ” гэж хэлэх тэр цагийг хүртэл та нар Намайг харахгүй
гэж айлджээ.
141Амралтын өдөр фарисайчуудын нэгэн удирдагчийн гэрт талх зооглохоор Есүс иржээ. Тэд Түүнийг хянамгай ажиглаж байв. 2Харагтун, Түүний өмнө усан хавангаас болж зовж буй хүн байлаа. 3Есүс хуульч нар ба фарисайчуудаас
Есүс
—Амралтын өдөр эдгээх нь хуульд нийцэх үү эсвэл үгүй юу?
гэж асуужээ. 4Харин тэд дуугарсангүй. Есүс тэр хүнийг авчирч, эдгээгээд явуулав. 5Тэгээд Тэр тэдэнд
Есүс
—Та нарын нэг нь хүүгээ эсвэл үхрээ худагт ойчвол Амралтын өдөр байсан ч тэр даруйд нь татан гаргахгүй гэж үү?
гэхэд 6тэд үүнд хариулж чадсангүй. 7Тэгээд уригдсан зочид зоогийн ширээний хоймрын хэсгийг эзлэхийг ажигласан Есүс тэдэнд нэгэн сургаалт зүйрлэл айлдав.
Есүс
— 8Чамайг хэн нэг нь хуримын найрт уривал хойморт нь бүү залар. Эс тэгвээс чамаас илүү хүндтэй нэгэн тэнд уригдсан байвал 9хоёуланг чинь урьсан хүн ирж, чамд “Энэ хүнд суудлаа тавьж өг” гэвэл чи ичиж, доош суух болно. 10Харин чи уригдсан бол очоод хамгийн доор суу. Тэгвэл чамайг урьсан хүн ирж “Анд минь, дээшээ суу” гэвэл найран дээр чамтай хамт байгаа бүхний өмнө чи хүндлэлийг олно. 11Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө
гэв. 12Тэр Өөрийг нь урьсан хүнд
Есүс
—Үдийн эсвэл оройн зоог барихдаа анд нөхөд эсвэл ах дүү, садан төрөл, баян хөршүүдээ бүү урь. Тэд хариуд нь чамайг урьж, шан хариу барина. 13Харин цайллага хийхдээ ядуу эсвэл тахир дутуу, хазгар доголон, сохор хүмүүсийг урь. 14Тэд чамд хариу барьж чадахгүй тул чи ерөөгдөх болно. Зөвт хүмүүсийн амилалд чамд хариу төлөгдөх болно
гэв. 15Түүний хамт тухлан суугчдаас нэг нь үүнийг сонсоод Түүнд
Оройн зоогийн зочид
—Бурханы хаанчлалд талх идэх хүн бүр ерөөлтэй еэ!
гэхэд 16Тэр түүнд
Есүс
—Нэгэн хүн их зоог бэлдэж, олон хүн урьжээ. 17Тэгээд зоог барих цаг болоход уригдсан хүмүүст боолоо илгээн «Зоог бэлэн болов. Морилон ирцгээнэ үү» гэж хэлүүлжээ. 18Гэтэл уригдсан хүмүүс бүгдээрээ л шалтаг хэлж эхлэв. Эхнийх нь «Би газар худалдаж авсан тул явж, түүнийг үзэх хэрэгтэй байна. Намайг уучлаарай» гэжээ. 19Нөгөө нэг нь «Би арван үхэр худалдаж авсан юм. Тэднийг үзэхээр явлаа. Уучлахыг гуйя» гэхэд 20нөгөө нэг нь «Би эхнэр авсан. Ийм учраас би очиж чадахгүй» гэжээ. 21Боол нь буцаж ирээд үүнийг эзэндээ хэлэв. Тэгтэл өрхийн тэргүүлэгч хилэгнэн, боолдоо «Даруй гарч, хотын чөлөө, гудамжаар явж ядуу, тахир дутуу, сохор болон хазгар доголон хүмүүсийг нааш авчир!» гэв. 22Боол нь «Эзэнтэн, тушаасныг тань ёсоор болгосон хэдий ч сул суудал байсаар л байна» гэхэд 23эзэн нь боолдоо «Зам, хашаа хавиар яв. Гэрийг минь дүүрэн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир. 24Би та нарт хэлье, уригдсан байсан нөгөө хүмүүсээс нэг нь ч миний зоогноос амсахгүй»
гэжээ гэв. 25Есүстэй хамт үй олон хүн явж байв. Тэр эргэн тэдэнд
Есүс
— 26Хэрэв хэн нэг нь Над дээр ирж, өөрийн эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үл ойшоохгүй бол тэр Миний шавь байж чадахгүй. 27Загалмайгаа үүрэлгүй Намайг дагагч нь Миний шавь байж чадахгүй. 28Та нарын хэн чинь цамхаг барихыг хүсвэл эхлээд суугаад, үүнийг дуусгахтайгаа юу хэмээн зардлыг нь тооцоолохгүй вэ? 29Эс тэгвээс, суурийг нь тавьчихаад дуусгаж чадахгүйг нь харсан бүхэн түүнийг шоолж, 30“Энэ хүн барьж эхэлсэн ч дуусгаж чадсангүй” гэх болно. 31Эсвэл нөгөө хааны эсрэг дайлаар мордохдоо, өмнөөс нь айсуй хорин мянган дайчдыг арван мянган дайчид нь сөрж зогсох хүч болж чадах эсэхийг урьдчилан зөвлөлдөхөөр суухгүй байх ямар хаан байх билээ? 32Хэрэв чадахгүй бол, өнөөх хааныг бүр хол байхад нь энхийн хэлэлцээр гуйн элчээ тэр илгээнэ. 33Иймээс та нарын хэн нь ч байгаа бүхнээсээ эс татгалзваас Миний шавь байж чадахгүй.
34Давс сайн боловч хэрэв амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох билээ? 35Ийм давс хөрсөнд ч, бордоонд ч ашиглагдахгүй тул үүнийг хөсөр хаяна. Сонсох чихтэй нь сонсогтун
гэж айлджээ.
151Татвар хураагчид ба нүгэлтнүүд бүгд Түүнийг сонсохоор ойртоцгооход, 2фарисайчууд болон хуулийн багш нар дургүйцэн дүнгэнэлдэж
Фарисайчууд ба Хуулийн багш нар
—Энэ хүн нүгэлтнүүдийг хүлээн авч тэдэнтэй хамт хооллодог
гэхэд нь 3ийм сургаалт зүйрлэл тэдэнд айлдав.
Есүс
— 4Зуун хоньтой байтал нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан нэгийг нь олтлоо араас нь явахгүй хүн та нарт байна уу? 5Тэгээд хонио олбол тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн, 6гэртээ ирж, анд нөхдөө болон хөршүүдээ хамтад нь дуудан цуглуулаад, тэдэнд “Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ. 7Би та нарт хэлье. Мөн үүний адил, гэмших шаардлагагүй ерэн есөн зөвтөөс илүүгээр гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно. — 8Нэгэн эмэгтэйд арван мөнгөн зоос байжээ. Хэрэв нэг зоосоо алдчихвал дэнлүүгээ асаан, гэрээ шүүрдэж өнөөхөө олтлоо ихэд шаргуу хайхгүй гэж үү? 9Тэр эмэгтэй алдсан зоосоо олмогцоо, анд нөхөд, хөршүүдээ хамтад нь дуудан цуглуулаад “Би алдсан зоосоо олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ. 10Би та нарт хэлье. Мөн үүний адил, нэг нүгэлтэн гэмшвэл Бурханы тэнгэрэлч нарын оршихуйд баяр хөөр болно
гэв. 11Тэр
Есүс
—Хоёр хүүтэй нэг хүн байжээ. 12Бага хүү нь эцэгтээ “Аав аа, эд хөрөнгөнөөсөө ногдох хувийг минь надад өгөөч” гэхэд эцэг нь хоёр хүүдээ хөрөнгөө хувааж өгөв. 13Хэдхэн өдрийн дараа бага хүү нь хамаг юмаа хамаад, алс холын орныг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч, эд хөрөнгөө үрэн таран хийв. 14Түүнийг бүх юмаа барж дуусахад тэрхүү нутагт нь ч сүрхий өлсгөлөн болж, тэр юм юмаар гачигдаж эхлэв. 15Тэгээд тэр явж, уг нутгийн нэгэн иргэнийг бараадах болж, мөнөөх нь гахайгаа хариулуулахаар түүнийг явуулдаг байлаа. 16Гахайн идэж байсан буурцгаар ходоодоо дүүргэхийг тэр хүсэмжлэвч хэн ч түүнд юу ч өгсөнгүй. 17Тийнхүү тэр ухааран “Эцгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хичнээн нь ч талхаар элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж үхэх нь. 18Би босоод эцэгтээ очъё. Тэгээд түүнд «Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. 19Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй, харин намайг хөлснийхөө нэг хүн болгооч» гэж хэлье” гэв. 20Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйж ирээд, тэвэрч үнсэв. 21Хүү нь түүнд “Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй” гэв. 22Харин эцэг нь боолууддаа “Хамгийн сайхан хувцас хурдан авчирч, түүнийг хувцасла. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өмсгө. 23Тарган тугал авчирч нядал. Бүгдээрээ найрлаж цэнгэе. 24Учир нь энэ хүү минь үхсэн боловч амь оржээ. Тэр алдагдсан боловч олдлоо” гэв. Тэд найрлан цэнгэлдэж эхлэв. 25Ууган хүү нь талбай дээрээ байжээ. Тэр буцаж гэртээ ойртон ирэхдээ дуу хуур, бүжиглэх чимээг сонсоод, 26зарц нарынхаа нэгийг дуудаж, юу болоод байгааг асуув. 27Тэр түүнд “Дүү чинь ирсэн. Таны эцэг түүнийг эсэн мэнд эргэж ирсэнд тарган тугал нядлуулав” гэжээ. 28Харин ууган хүү нь уурлаад, дотогш орохыг ч хүссэнгүй. Тэгтэл эцэг нь гарч ирээд түүнийг аргадан гуйж эхлэв. 29Хүү нь түүнд “Хар, олон жилийн турш би танд зарагдаж байна. Би хэзээ ч таны тушаасныг зөрчиж байгаагүй. Гэвч анд нөхөдтэйгөө баярлах үед минь та ганц ишиг ч надад өгч байгаагүй. 30Харин хөрөнгийг чинь янхнуудтай нийлж цөлмөсөн энэ хүүгээ ирэхэд нь түүнд зориулж тарган тугал нядалж байдаг” гэхэд 31эцэг нь “Хүү минь, чи үргэлж надтай хамт байсан. Минийх гэсэн бүхэн чинийх шүү дээ. 32Харин энэ дүү чинь үхсэн байсан. Гэтэл амилжээ. Алдагдсан боловч олдлоо. Иймээс бид баярлан цэнгэх ёстой”
гэв гэжээ.