161Шавь нартаа Тэрээр мөн ийнхүү айлдав.
Есүс
—Нэгэн баян хүн няравтай байжээ. Өнөөх нярав нь түүний эд хөрөнгийг үрэн таран хийж байгааг эзэн нь сонсов. 2Тэгээд түүнийг дуудаж “Чиний талаар би юу л сонсоод байна даа? Ажил үүргийнхээ дансыг нааш өг. Чи цаашдаа нярав байж чадахгүй нь” гэжээ. 3Тэгтэл тэр нярав өөртөө “Эзэн маань нярвын ажилаа надаас авч байгаа тул би яах вэ? Би чинь газар ухах хүч тэнхээгүй. Гуйлга гуйхаасаа би ичиж байна. 4Юу хийхээ би мэдлээ. Нярвын ажлаасаа халагдвал тэд намайг гэртээ хүлээн авах болно” хэмээгээд, 5эзэнд нь өртэй хүн бүрийг дуудаж, эхний хүнээс “Чи эзэнд минь хэр өртэй вэ?” гэсэнд 6тэр “Зуун хэмжүүр тосны өртэй” гэхэд мөнөөх зарц “Дансаа ав. Даруй суугаад тавь гэж бич” гэжээ. 7Тэгээд нөгөөд нь “Чи хэр өртэй вэ?” гэв. Тэр “Зуун хэмжүүр буудайн өртэй” гэхэд нь “Дансаа ав. Ная гэж бич” гэлээ. 8Шударга бус нярвынхаа ухаалаг үйлдлийнх нь төлөө эзэн нь түүнийг магтан сайшаажээ. Энэ үеийн хөвгүүд өөрсдийн цаг үеийн хэрэгт гэрлийн хөвгүүдээс илүү ухаалаг ажээ. 9Би та нарт хэлье. Шударга бусын эд баялгаар өөрсдөдөө анд нөхөдтэй бол. Ингэснээр эд хөрөнгө чинь үгүйрэх цагт, тэдгээр нь та нарыг мөнх нутагт хүлээн авах юм. 10Хэн маш бага юманд итгэмжтэй байна, тэр нь их юманд ч мөн итгэмжтэй байдаг. Хэн бага юманд шударга бус байна, тэр нь их юманд ч мөн шударга бус байдаг. 11Иймээс хэрэв та нар шударга бус эд баялагт итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт жинхэнэ баялгийг даатгах билээ? 12Хэрэв та нар бусдын юманд итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт өөрсдийн чинь юмыг өгөх билээ? 13Ямар ч зарц, хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан, эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй
гэв. 14Мөнгөнд дурлагч фарисайчууд энэ бүхнийг сонсоод Түүгээр доог тохуу хийж байлаа. 15Тэр тэдэнд
Есүс
—Та нар хүмүүсийн өмнө өөрсдийгөө зөвтгөгчид юм. Гэвч Бурхан та нарын зүрхийг мэднэ. Хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс нь Бурханы өмнө жигшмээр юмс байдаг. 16Хууль ба эш үзүүлэгчид нь Иоханыг хүртэл л агаад тэр цагаас хойш Бурханы хаанчлалын сайнмэдээ дэлгэрч, хүн бүр тийшээ орохоор хүчлэн байна. 17Гэвч хуулиас ганц зураас алга болохоос тэнгэр газар өнгөрөн одох нь илүү хялбар билээ.18Эхнэрээсээ салж, өөр нэгэнтэй гэрлэгч хэн боловч завхайрсан болно. Нөхрөөсөө салсан нэгэнтэй гэрлэгч нь завхайрсан болно.
19Нэгэн баян хүн байжээ. Тэр нил өнгийн нарийн нэхсэн маалинган хувцас өмсөж, өдөр бүр найрлан цэнгэдэг байв. 20Яр шарханд баригдсан Лазар гэгч нэгэн ядуу эр хаалгыг нь сахин хэвтэж, 21мөнөөх баяны ширээнээс унасан өвдөл цөвдлийг нь идэхсэн хэмээн хүсдэг байжээ. Хажуугаар нь ноход ирж, шархыг нь долоодог байв. 22Ядуу эр үхсэнд тэнгэрэлч нар түүнийг авч Абрахамын өвөр дээр тавьжээ. Баян нь ч үхсэнд түүнийг оршуулав. 23Тийнхүү тэр Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж, тэртээд байгаа Абрахамыг болон Түүний өвөр дэх Лазарыг харав. 24Тэгээд тэр “Абрахам эцэг ээ, намайг өршөөгөөч. Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хэлийг минь сэрүүцүүлэг. Учир нь би энэ галд амь тэмцэн зовж байна” гэж хашхирахад 25Абрахам “Хүү минь, чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйлээ хүлээн авахад Лазар ч тэрчлэн муугаа авсныг чи санаач. Харин одоо тэр энд тайтгарч, чи тэнд зовж байна. 26Энэ бүхнээс гадна, эндээс наана чинь очих, наанаас чинь энд ирэхийг хүсэгчдийн хэн ч ирж, очиж үл чадах тийм гүн ангал чи бидний дунд тогтжээ” гэхэд 27тэр “Эцэг ээ, тэгвэл түүнийг миний эцгийн гэрт илгээхийг би танаас гуйя. 28Би таван дүүтэй. Энэхүү тарчлалын газар тэднийг ирүүлэхгүйн тулд Лазар тэдэнд сануулаг” гэж хэлжээ. 29Харин Абрахам “Тэдэнд Мосе ба Эш үзүүлэгчид байгаа. Дүү нар чинь тэднийг сонсог” гэхэд 30тэр “Үгүй, Абрахам эцэг минь, үхэгсдээс хэн нэг нь тэдэн уруу явбал тэд гэмших болно” гэв. 31Харин тэр түүнд “Хэрэв тэд Мосе ба Эш үзүүлэгчдийг сонсдоггүй юм бол үхэгсдээс хэн нэг нь амилсан ч тэд үнэмшихгүй биз дээ”
гэжээ гэв.
171Тэр шавь нартаа
Есүс
—Бүдрүүлэх саадууд ирэх нь зайлшгүй ч, харин бүдрүүлэгч нэгэн золгүй еэ! 2Энэ балчруудаас нэгийг нь бүдрүүлснээс хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд тэнгист хаягдсан нь дээр. 3Болгоомжтой бай! Хэрэв ах дүү чинь нүгэл үйлдвэл, түүнийг зэмлэ. Хэрэв тэр гэмшвэл, түүнийг уучил. 4Хэрэв тэр чиний эсрэг өдөрт долоон удаа нүгэл үйлдчихээд, чам дээр долоон удаа эргэн ирж, “Би гэмшиж байна” гэвэл түүнийг уучил
гэв. 5Элч нар Эзэнд
Дагалдагчид
—Итгэлийг маань нэмээч
гэхэд 6Эзэн
Есүс
—Та нарт гичний үр төдийхөн итгэл байхад л, энэ ялам модонд “Үндсээрээ сугарч, тэнгист урга” гэсэн ч тэр дагах л болно.
7Гэвч та нараас хэн нэг нь тариаланг чинь эрхэлдэг юмуу малыг чинь хариулдаг боолтой байгаад боолоо талбайгаас ирэхэд нь “Даруй орж, хооллохоор суу” гэж хэлэх үү? 8Харин ч түүнд “Надад идэх юм бэлтгэ. Бүсээ бүсэлж, намайг идэж ууж дуустал үйлчил. Дараа нь чи идэж ууна биз” гэж хэлэхгүй гэж үү? 9Тушаасныг нь гүйцэтгэсэнд боолоо тэр илүүгээр таалдаггүй биз дээ? 10Түүнчлэн та нар ч мөн адил, та нарт тушаасан бүхнийг гүйцэтгээд “Бид тусгүй боолууд. Бид зөвхөн юу хийх ёстойгоо л хийсэн”
гэж хэл гэжээ.