1711Иерусалим хүрэх замд нь ийм хэрэг болов. Есүс Самари, Галил нутгийн заагаар явж байжээ. 12Түүнийг нэгэн гацаанд хүрч ирэх үед зайдуу зогсож байсан уяман өвчтэй арван хүн Түүнтэй уулзлаа. 13Тэд дуугаа өндөрсгөн
Уяман өвчтэй арван хүн
—Есүс, Эзэнтэн, биднийг өршөөгөөч!
гэв. 14Есүс тэднийг харуутаа,
Есүс
—Яв, өөрсдийгөө тахилч нарт үзүүл
гэжээ. Тэд явах зуураа цэвэршсэн байлаа.* 15Тэдний нэг нь өөрийн эдгэрснийг үзээд буцан ирж, чанга дуугаар Бурханыг алдаршуулан, 16Есүсийн хөлд нь нүүрээрээ унаж Түүнд талархал өргөв. Тэр самари хүн байжээ. 17Есүс
Есүс
—Арван хүн эдгээлгэсэн биш үү? Харин бусад ес нь хаана байна? 18Энэ харь хүнээс өөр хэн ч Бурханд алдрыг нь өргөхөөр буцаж ирсэнгүй юу?
гээд, 19Тэр түүнд
Есүс
—Бос, замаараа яв. Итгэл чинь чамайг эдгээлээ
гэв. 20Бурханы хаанчлал хэзээ ирэхийг асуусан фарисайчуудад Тэр хариулахдаа
Есүс
—Бурханы хаанчлал ажиглагдахуйцаар ирэхгүй. 21Хэн ч “Хараач, тэнд байна” гэх юмуу эсвэл “Хараач, энд байна” гэж хэлэхгүй. Харагтун, Бурханы хаанчлал нь та нарын дунд* байна
гэв. 22Тэр шавь нартаа
Есүс
—Хүний Хүүгийн өдрүүдийн нэгийг нь ч гэсэн та нар үзэхийг хүсэх тийм өдрүүд ирэх боловч та нар үзэхгүй. 23Тэд та нарт “Хараач тэнд”, “Хараач энд” гэх болно. Бүү яв, тэдний хойноос бүү гүйцгээ. 24Аянга тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл гялсхийн цахилах адил Хүний Хүү Өөрийн өдөртөө тийн байх болой. 25Харин эхлээд Тэр их зовлон эдлэх ёстой бөгөөд энэ үеийнхэнд ад үзэгдэнэ. 26Ноагийн өдрүүдэд ямар байсанчлан Хүний Хүүгийн өдрүүдэд ч мөн тийнхүү байх болно. 27Ноаг бүхээгт орох өдрийг хүртэл хүмүүс идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Тэгтэл үер буун тэднийг бүгдийг нь хөнөөв. 28Лотын өдрүүдэд ч мөн л ийм юм болсон. Тэд идэж ууцгааж, худалдаж худалдан авч, тариалж, барьж байгуулцгааж байлаа. 29Харин Лотыг Содомоос гарах өдөр тэнгэрээс гал хүхэр бууж тэднийг бүгдийг нь хөнөөв. 30Хүний Хүү илчлэгдэх өдөр ч мөн тийм байх болно. 31Тэр өдөр дээвэр дээр байгаа нь гэр доторх эд хөрөнгөө авахаар доош бүү бууг. Үүнчлэн талбайд байгаа нь бүү буцаг. 32Лотын эхнэрийг санагтун. 33Хэн амиа хадгалахыг хичээнэ, тэр түүнийгээ алдана. Хэн амиа алдана, тэр түүнийгээ хадгална. 34Би та нарт хэлье. Тэр шөнө нэг оронд байх хоёр хүний нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. 35Нэг дор буудай тээрэмдэгч хоёр эмэгтэйн нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. 36[Талбайд байх хоёр эрийн нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ
гэв.]* 37Тэд Түүнд
Дагалдагчид
—Эзэн, хаана?
гэхэд Тэр
Есүс
—Сэг хаана байна, тэнд тас цуглана
гэжээ.
181Сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстойг тэдэнд ойлгуулахын тулд Тэр ийм нэг сургаалт зүйрлэл айлдав.
Есүс
— 2Нэгэн хотод Бурханаас үл эмээдэг, хүмүүсийг ч эс хүндэлдэг шүүгч байжээ. 3Тэр хотод нэгэн бэлэвсэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй, шүүгчид очиж “Арцалдагчаас минь намайг өмгөөлөөч” гэдэг байлаа. 4Шүүгч туслахыг удтал хүсээгүй боловч дараа нь өөртөө “Хэдийгээр би Бурханаас эмээдэггүй, хүмүүсийг хүндэлдэггүй 5боловч энэ эмэгтэй амар заяаг минь үзүүлэхгүй нь. Түүнийг өмгөөлөхөөс, эс тэгвээс тэр ирж үргэлж надад төвөг удах вий”
гэжээ. 6Тэгээд Эзэн
Есүс
—Шударга бус шүүгчийн юу хэлснийг сонс. 7Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах Өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү? Тэр тэднийг удтал хойшлуулна гэж үү? 8Би та нарт хэлье. Тэр даруйд Бурхан тэднийг өмгөөлөх болно. Харин Хүний Хүү ирэхдээ газар дээр итгэл олох болов уу?
гэжээ. 9Өөрсдийгөө зөвт хэмээн өөрсдөдөө итгээд, бусдыг басамжлагч хэсэг хүмүүст хандан энэ сургаалт зүйрлэлийг айлдав.
Есүс
— 10Хоёр хүн залбирахаар сүмд оржээ. Нэг нь фарисай, нөгөө нь татвар хураагч байж гэнэ. 11Фарисай хүн зогсоод өөртөө залбиран* “Бурхан, Тандаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг зальхай, шударга бус, завхай биш, энэ татвар хураагч шиг ч биш. 12Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олсон бүгдийнхээ аравны нэгийг өргөдөг” гэв. 13Харин татвар хураагч нь зайдуу зогсоод, тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, харин цээжээ дэлсэн байж, “Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч” гэв. 14Би та нарт хэлье, фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө
гэв. 15Хүмүүс Есүсээр нялх хүүхдүүддээ гар хүргүүлэхээр Түүн дээр авчрахыг нь харсан шавь нар тэднийг зандрахад 16Есүс тэднийг дуудаад,
Есүс
—Хүүхдүүдэд зөвшөөр. Над дээр тэдний ирэхийг нь бүү хоригло. Учир нь Бурханы хаанчлал эдний адил хүмүүсийнх юм. 17Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй нь тийш ер орохгүй
гэжээ. 18Нэгэн удирдагч Түүнээс
Баян залуу эр
—Сайн Багш аа, мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх ёстой вэ?
гэж асуув. 19Есүс түүнд
Есүс
—Чи яагаад Намайг сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш. 20“Чи бүү завхайр, хүн бүү ал, бүү хулгайл, худал хуурмаг бүү гэрчил, эцэг эхээ хүндэл” гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ
гэсэнд 21тэр
Баян залуу эр
—Би энэ бүхнийг бага залуугаасаа л сахисан
гэв. 22Үүнийг сонсоод Есүс түүнд
Есүс
—Чамд нэг л зүйл дутуу байна. Эзэмшиж байгаа бүхнээ худалдаж, ядууст тарааж өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага
гэлээ. 23Харин тэр үүнийг сонсоод ихэд гунигтай болов. Учир нь тэр маш баян байжээ. 24Есүс түүнийг хараад,
Есүс
—Хөрөнгөтэй нь Бурханы хаанчлалд орох юутай бэрх вэ! 25Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний нүхээр нэвтрэх нь илүү хялбар гэж айлдсаныг нь
26сонссон хүмүүс
Хурсан олон
—Тэгвэл хэн аврагдаж чадах вэ?
гэцгээсэнд 27Есүс
Есүс
—Хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой
гэв. 28Петр
Симон Петр
—Хараач, бид өөрсдийн юмсыг орхиод Таныг дагасан
гэхэд 29Тэр тэдэнд
Есүс
—Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Бурханы хаанчлалын төлөө гэр орон, эхнэр, ах дүүс, эцэг эх ба хүүхдүүдээ орхино, 30тэр энэ үед өчнөөн дахинаар хүлээн авч, ирэх үед мөнх амийг ч хүлээн авна
гэв. 31Тэр арван хоёрыгоо дэргэдээ авч, тэдэнд
Есүс
—Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүүгийн тухай эш үзүүлэгчдээр бичүүлсэн бүхэн биелэгдэх болно. 32Хүний Хүү харийнхны гарт тушаагдахад, тэд Түүнийг доромжилж, нулимж, 33ташуурдсаны дараа ална. Гурав дахь өдрөө Тэр амилан босох болно
гэж айлдав. 34Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Үгс нь тэднээс нууцлагдсан байсан тул айлдсаныг нь тэд ойлгоогүй ажээ. 35Түүнийг Иериход ойртон ирэх үед нэгэн сохор хүн гуйлга гуйн замын хажууд сууж байв. 36Хажуугаар нь өнгөрөх олны дууг сонсоод, тэр юу болоод байгааг лавлажээ. 37Назарын Есүс явааг хүмүүс түүнд хэлэв. 38Тэгтэл мөнөөх сохор хүн
Сохор Бартимай
—Давидын Хүү, Есүс ээ! Намайг өршөөгөөч!
гэхэд 39түрүүнд нь явагсад дуугүй байхыг түүнд хатуу анхааруулсанд тэр улам чангаар
Сохор Бартимай
—Давидын Хүү, намайг өршөөгөөч!
гэж хашхирав. 40Есүс зогсож, түүнийг Өөр дээр нь авчрахыг тушаав. Сохор эрийг ирмэгц Тэр түүнээс
Есүс
— 41Өөрийнхөө төлөө юу хийлгэхийг Надаас хүснэ вэ?
гэсэнд тэр
Сохор Бартимай
—Эзэн, намайг дахин хардаг болгооч
гэхэд 42Есүс түүнд
Есүс
—Чи дахиад хараатай бол. Итгэл чинь чамайг аварлаа
гэв. 43Тэрээр тэр даруй дахин хараа орж, Бурханыг алдаршуулсаар Түүнийг дагав. Үүнийг харсан олон түмэн бүгдээрээ Бурханыг магтацгаалаа.
191Есүс Иерихог дайрч өнгөрөв. 2Харагтун, татвар хураагчдын ахлагч Закхай гэгч баян хүн байжээ. 3Есүс гэж хэн болохыг харахаар зүтгэж байсан боловч бие хаа нам тул цугласан олноос болоод харж чадахгүй байв. 4Тэгээд тэр түрүүлэн гүйж, Түүнийг харах гэж инжир модонд авиран гарав. Учир нь Есүс тэр замаар дайрч өнгөрөх гэж байлаа. 5Есүс тэнд хүрч ирээд, дээш харж түүнд
Есүс
—Закхай, хурдал, буугаад ир. Өнөөдөр Би танайд очих ёстой
гэжээ. 6Тэр хурдлан бууж, Түүнийг баяртайгаар хүлээн авав. 7Үүнийг харсан хүн бүхэн дургүйцэж,
Хурсан олон
—Есүс нүгэлтнийд хоноглох гэнэ
гэцгээж байлаа. 8Закхай зогсоод Эзэнд
Закхай
—Хараач, Эзэн, өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядууст өгнө. Хэрэв би хэн нэгнээс залилан авсан байвал түүнийгээ дөрөв дахин нугалж эргүүлэн өгнө
гэсэнд 9Есүс түүнд
Есүс
—Өнөөдөр энэ айлд аврал ирлээ. Учир нь тэр ч гэсэн Абрахамын хүү мөн. 10Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ
гэв.* 11Тэд энэ бүхнийг сонсох зуурт Тэрээр үргэлжлүүлэн нэгэн сургаалт зүйрлэл айлдав. Ингэсэн нь Тэрээр Иерусалимаас холгүй байсан болон Бурханы хаанчлал тэр даруй бий болох юм хэмээн нөгөөдүүл нь бодсон тул ажээ. 12Тэрээр
Есүс
—Нэгэн сурвалжит хүн хаанчлалыг хүлээн аваад буцаж ирэхээр алс холын орныг зорьжээ. 13Тэр арван боолоо дуудаж, тэдэнд арван маанэ өгөөд “Намайг буцаж иртэл эдгээрийг эргэлдүүл” гэжээ. 14Харин түүний иргэд түүнийг үзэн яддаг байсан тул, араас нь элч илгээн “Энэ хүн биднийг захирахыг бид үл хүснэ” гэж хэлүүлжээ. 15Мөнөөх хүн хаанчлалаа хүлээн авсны дараа буцаж ирэв. Тэгээд мөнгө өгсөн боолууд нь хэр эргүүлснийг мэдэхээр тэднийг дуудуулж гэнэ. 16Эхнийх нь ирж “Эзэн, таны нэг маанэ арван маанэ болсон” гэхэд 17тэр түүнд “Сайн байна, сайн зарц минь. Чи маш бага юманд итгэмжтэй байсан тул арван хот захирах эрх мэдэлтэй боллоо” гэжээ. 18Хоёр дахь нь ирж, “Эзэн, таны нэг маанэ таван маанэ болсон” гэхэд 19тэр түүнд мөн “Чи таван хот захирах эрхтэй” гэлээ. 20Өөр нэг нь ирж, “Эзэн, үзэгтүн, би таны нэг маанээг алчууртаа боогоод хав дарчихсан. 21Та тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн тул би танаас айсан юм” гэсэнд 22тэр “Өөдгүй боол чамайг үгээр чинь Би шүүнэ дээ. Чи намайг тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн гэдгийг мэддэг байх нь уу? 23Тэгвэл чи мөнгийг минь юунд мөнгө хүүлэгчид* өгсөнгүй вэ? Тэгсэн бол би буцаж ирээд, хүүтэй нь авах байсан юм” гээд, 24дэргэдээ байгсдад “Түүнээс нэг маанээг авч, арван маанэтай хүнд өгсүгэй” гэв. 25Тэд “Эзэн, түүнд арван маанэ байгаа шүү дээ” гэхэд 26“Би та нарт хэлье. Хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс хураагдана. 27Надаар өөрсдийгөө хаанчлуулахыг хүсээгүй дайснуудыг минь нааш авчирч, өмнө минь тэднийг хөнөөгтүн”
гэж зарлиг буулгажээ гэв.