Есүс Иерусалимд орж ирэв

Лук 19:28-21:38

img

1928Эдгээрийг айлдсаны дараа Есүс Иерусалимын зүг тэргүүлэн явав. 29Тэгээд Тэр Чидун хэмээх уулын бэлд байх Бетфаг болон Бетанд дөхөж ирээд, шавь нараасаа хоёрыг илгээж

Есүс

— 30Эсрэг талд чинь байгаа тосгонд оч. Тэнд очоод, та нар хүн ер унаж байгаагүй уяатай дудран олно. Тайлаад энд авчир. 31Хэн нэгэн та нараас “Та нар юунд уяаг нь тайлна вэ?” гэвэл “Эзэнд* энэ хэрэгтэй байна” гэж хэл

гэжээ. 32Явсан хоёр Түүний айлдсанчлан байгааг олов. 33Тэгээд тэд дудрангийн уяаг тайлж байтал эзэн нь тэднээс

Дудрангын эзэн

—Та нар юунд дудранг уяанаас нь тайлав?

гэхэд 34тэд

Дагалдагчдын хоёр нь

—Эзэнд* хэрэгтэй байна

гэв. 35Тэд дудранг Есүст авчирч, дээр нь дээлүүдээ тохсоны дараа Есүсийг мордуулав. 36Түүнийг тийн явах зуур хүмүүс зам дээр нь дээлээ дэвсэж байлаа. 37Есүсийг Чидун уулын бэлд ирэх үед дагалдан яваа олон түмэн бүгдээрээ өөрсдийн үзсэн хамаг гайхамшгуудын төлөө чанга дуугаар баяртайгаар Бурханыг магтацгааж,

Хурсан олон

38—Эзэний нэрээр ирэгч Хаан
ерөөлтэй еэ!
Амар тайван нь тэнгэрт,
Алдар сүр нь хамгийн дээр
байх болтугай!

гэж байлаа. 39Олны дунд байсан зарим фарисайчууд Түүнд

Фарисайчууд

—Багш аа, шавь нараа хориоч

гэсэнд 40Тэр—

Есүс

Би та нарт хэлье. Хэрэв тэд дуугаа хураавал чулуунууд хашхирна шүү

гэв. 41Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж

Есүс

— 42Хэрэв чи ядаж, энэ өдөр юу амар тайванд хүргэхийг мэдсэнсэн бол! Гэвч эдүгээ энэ нь нүднээс чинь далдлагдав. 43Дайснууд чинь чиний эсрэг бэхлэлт босгон чамайг бүсэлж тал талаас чинь бүчих өдрүүд ирэх үед 44чамайг болон чиний дотор хүүхдүүдийг чинь газартай тэгшлэх болно. Тэд чиний дотор чулууг чулуун дээр нь орхихгүй. Учир нь чам дээрх, Бурханы харгалзлын цагийг чи мэдээгүй юм

гэв. 45Тэр тэгээд сүмд орж, тэнд байсан худалдаачдыг хөөн гаргаад, 46тэдэнд

—“Миний гэр залбирлын гэр байх ёстой” гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар түүнийг нь дээрэмчдийн үүр болгожээ

гэв. 47Есүс өдөр бүр сүмд сургаалаа заадаг байлаа. Харин ахлах тахилч нар, хуулийн багш нар болон олны ахлагчид Түүнийг хөнөөх арга зам хайж байвч 48ард олон бүгдээрээ Түүний үгийг анхааралтай сонсож байсан тул тэд яаж ч чадахгүй байлаа.

201Тэрхүү өдрүүдийн нэгэнд Есүс сүм дотор хүмүүст сургаалаа зааж сайнмэдээ дэлгэрүүлж байхад нь ахлах тахилч нар, хуулийн багш нар ахлагчдын хамт Түүн дээр ирж, 2Түүнд

Иудейн удирдагчид

—Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа бидэнд хэл. Хэн Танд энэ эрх мэдлийг өгөв?

гэсэнд 3Тэр хариуд нь

Есүс

—Би мөн та нараас нэг зүйл асууя. Надад хэл. 4Иоханы баптисм тэнгэрээс үү, эсвэл хүмүүсээс үү?

гэв. 5Тэд өөр хоорондоо хэлэлцэн

Иудейн удирдагчид

—Хэрэв бид “Тэнгэрээс” гэчихвэл, Тэр “Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ. 6Харин бид “Хүмүүсээс” гэвэл, ард олон бүгд Иоханыг эш үзүүлэгч байсан гэж үздэг тул биднийг чулуугаар шиднэ шүү дээ

гээд, 7тэд

Иудейн удирдагчид

—Хаанаас ирснийг нь мэдэхгүй

гэв. 8Тэгэхэд нь Есүс

Есүс

—Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлэхгүй

гэжээ. 9Есүс олон түмэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдсан нь

Есүс

—Нэгэн хүн усан үзмийн талбай байгуулж, усан үзмийн тариаланчдад түрээслээд, удаан хугацаагаар явав гэнэ. 10Ургац хураах цаг болоход тэр усан үзэм авчруулахаар тариаланчид уруу боолоо явуулжээ. Гэтэл тариаланчид түүнийг зодоод, хоосон буцаав. 11Тэр өөр боолоо явуулсанд тэд бас л түүнийг зодож доромжлоод, хоосон буцаажээ. 12Тэр гурав дахийг нь явуулахад тэд боолыг нь зодож шархдуулаад хөөн явуулжээ. 13Тэгээд усан үзмийн талбайн эзэн “Би яах вэ? Би өөрийн хайртай хүүг явуулъя. Тэд түүнийг минь хүндлэх байх” гэв. 14Харин тариаланчид хүүг хараад, “Энэ чинь өв залгамжлагч нь байна. Түүнийг алчихвал өв хөрөнгө нь биднийх болно шүү дээ” гэж өөр хоорондоо эргэцүүлэн ярилцаад, 15тэд түүнийг усан үзмийн талбайгаас гарган хаяж, түүнийг алжээ. Тэгвэл усан үзмийн талбайн эзэн тэднийг яах вэ? 16Тэр ирж, тариаланчдыг хөнөөгөөд, усан үзмийн талбайгаа өөр хүмүүст өгөх болно

гэжээ. Үүнийг сонссон хүмүүс

Хурсан олон

—Тийм юм хэзээ ч бүү болог

гэцгээхэд 17Есүс тэднийг хараад

Есүс

—Тэгвэл
“Барилгачдын голсон чулуу
Булангийн чулуу болов”
гэж бичигдсэн нь ямар учиртай вэ? 18Тэр чулуун дээр унах хүн бүр бутрах бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр няцарна

гэж айлдав. 19Тэр цагт Есүс өөрсдийнх нь тухай сургаалт зүйрлэл айлдсаныг ойлгосон хуулийн багш нар хийгээд ахлах тахилч нар Түүнд гар хүрэхийг санаархсан ч ард олноос айв. 20Тэд Түүнийг ажиглан, Түүнийг үгэн дээр нь урхидан барьж, захирагчийн эрх мэдэлд тушаах зорилготой, зөвт мэт дүр эсгэгч туршуулуудыг Түүн уруу явуулав. 21Тэд Түүнээс

Фарисайчууд ба Херодынхон

—Багш аа, Таныг зөв ярьж сургадаг агаад хэнийг ч үл ялгаварлан, харин Бурханы замыг үнэнээр заадгийг чинь бид мэднэ. 22Цезарьт албан татвар төлөх нь бидний хувьд хуульд нийцэх үү, үгүй юу?

гэж асуув. 23Гэвч Тэр тэдний заль мэхийг мэдэж, тэдэнд

Есүс

— 24Надад денар үзүүл. Хэний дүрс, бичээс энд байна?

гэхэд тэд

Фарисайчууд ба Херодынхон

—Цезарийнх

гэлээ. 25Есүс тэдэнд

Есүс

—Цезарийн юмыг Цезарьт нь, Бурханы юмыг Бурханд өг

гэж айлдав. 26Ийнхүү тэд Түүнийг ард олны өмнө айлдсан үгэн дээр нь барьж чадсангүй. Харин ч Түүний хариултад гайхацгаан дуугүй болов. 27(Амилал гэж байхгүй хэмээн ярьдаг) садукайчуудын зарим нь Түүн дээр ирж 28асуун

Садукайчууд

—Багш аа, Мосе “Хэрэв хэн нэгний чинь ах нас барж, эхнэр нь үр хүүхэдгүй үлдвэл дүү нь эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж бидэнд бичсэн. 29Ах дүү долоо байсан юм. Ууган нь эхнэр авч, үр хүүхэдгүй үхсэн. 30Хоёр дахь нь, 31гурав дахь нь ч мөн түүнийг авчээ. Ингэсээр ах дүү долуулаа үр хүүхэдгүй үхжээ. 32Эцэст нь мөнөөх эмэгтэй ч мөн үхэв. 33Иймд амилалд тэр эмэгтэй хэнийх нь эхнэр болох вэ? Учир нь тэр долоо бүгдээрээ түүнтэй гэрлэсэн шүү дээ

гэхэд 34Есүс тэдэнд

Есүс

—Энэ үеийн хөвгүүд гэрлэдэг бас гэрлүүлдэг. 35Харин тэрхүү үе хийгээд үхэгсдээс амилалд хүрэх зохистой гэж тооцогдсон хүмүүс гэрлэхгүй бас гэрлүүлэхгүй. 36Тэд тэнгэрэлч нартай адил тул цаашид үхэх боломжгүй бөгөөд амиллын хөвгүүд тул Бурханы хөвгүүд юм. 37Харин Мосе шатаж буй бутны тухай хүүрнэлдээ Эзэнийг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан гэснээрээ үхэгсэд амилахыг харуулсан юм. 38Тиймээс Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан мөн. Түүний хувьд бүгд амьд байдаг

гэж айлдав. 39Хуулийн багш нарын зарим нь

Хэсэг хуулийн багш нар

—Багш аа, Та сайхан хэллээ

гэв. 40Тэд Түүнээс юуны ч тухай дахин асууж зүрхэлсэнгүй. 41Тэр тэдэнд

Есүс

—Христ бол Давидын хүү гэж тэд яагаад ярина вэ? 42Давид өөрөө Дуулал номд
“ЭЗЭН миний Эзэнд
«Баруун талд минь залрагтун.
43Би дайснуудыг чинь
Чиний хөлийн гишгүүр
болгох хүртэл залрагтун» гэж айлдав”
гэсэн. 44Давид Түүнийг “Эзэн” хэмээн дууддаг бол, Тэр яаж түүний хүү байх билээ?

гэв. 45Ард олныг бүгдээр ийн сонсож байх зуурт Тэр шавь нартаа

Есүс

— 46Хуулийн багш нараас сэрэмжлэгтүн. Тэд урт дээлтэй явж, гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх дуртай. Мөн тэд синагогуудад тэргүүн суудалд, найран дээр хойморт залрах дуртай бөгөөд 47бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэр орныг цөлмөж, удаан залбирч буй дүр үзүүлдэг. Эдгээр нь үлэмжийн ял хүртэнэ

гэв.

211Есүс хараагаа өргөтөл, эрдэнэсийн санд бэлэг өргөж буй баячуудыг 2мөн хоёр жижиг зэс зоос хийж буй нэгэн бэлэвсэн үгээгүй эмэгтэйг Тэр харав. 3Тэр

Есүс

—Үнэнээр Би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй бүх хүмүүсээс ихийг хийлээ. 4Учир нь бүгд илүүдлээсээ хийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ амь зуулгадаа хэрэгтэй байсан бүхнээ хийлээ

гэв. 5Зарим нь сүмийн тухай, энэ нь гоёмсог чулуунууд болон өргөлийн зүйлсээр хэрхэн чимэглэгдсэнийг ярьж байтал Есүс

Есүс

— 6Та нарын харж байгаа энэ бүхний чинь хувьд, нэг ч чулуу нөгөө дээрээ үлдэхгүй бүгд нурах тийм өдрүүд ирэх болно

гэв. 7Тэд Түүнээс

Дагалдагчдын дөрөв нь

—Багш аа, хэзээ энэ нь болох вэ? Ийм юм болох үеийн тэмдэг юу вэ?

гэж асууцгаав. 8Тэр

—Төөрөлдөхгүйн тулд болгоомжтой бай. “Тэр чинь би байгаа юм”, “Цаг нь ойрхон байна” хэмээн нэрээр минь олноороо ирэх болно. Тэдний араас бүү дага. 9Та нар дайн болон үймээний тухай сонсвол бүү айгтун. Эхлээд энэ бүхэн болох ёстой ч төгсгөл нь хараахан биш юм

гэв. 10Тэгээд Тэр цааш нь тэдэнд

Есүс

—Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд 11хүчтэй газар хөдлөлтүүд болно. Энд тэндгүй гамшиг болон өлсгөлөн болж, аймшиг хийгээд үлэмж тэмдгүүд тэнгэрээс үзэгдэнэ. 12Харин энэ бүгдээс өмнө Миний нэрээс болж тэд та нарыг барьж, хавчиж, синагогт тушааж, шоронд хорино. Мөн та нарыг захирагчид ба хаадын өмнө авчирна. 13Энэ нь та нарын гэрчлэх боломж болно. 14Өөрийгөө хамгаалах гэж урьдаас бэлдэхгүйн тулд зүрх сэтгэлээ төвшитгө. 15Та нарыг эсэргүүцэгчдээс нэг нь ч эсэргүүцэж, хориглож чадахааргүй үг болоод мэргэн ухааныг Би та нарт өгөх болно. 16Харин та нарыг эцэг эх, ах дүүс, садан төрөл, анд нөхөд чинь хүртэл бариулна. Тэд заримыг чинь үхэлд хүргэнэ. 17Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядах болно. 18Гэсэн хэдий ч та нарын толгой дахь ширхэг үс чинь ч устахгүй. 19Та нар өөрсдийн тэвчээрээр амиа олж авна.
20Харин Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын хоосрол ойрхон буйг мэдэх болно. 21Тэгэхэд Иудейд байгсад нь уулс өөд зугтаг. Хотод байгсад нь тэндээс гараг, хөдөө байгсад нь хотод бүү орог. 22Юу гэвэл бичигдсэн бүх зүйл биелэгдэхийн тулд энэ нь өшөө авалтын өдрүүд байх юм. 23Тэр өдрүүдэд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд золгүй еэ! Учир нь газар дээр үлэмжийн уй гашуу болох бөгөөд энэ ард түмний дээр уур хилэн байх болно. 24Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө. Харийнхны цаг гүйцэх хүртэл Иерусалим харийнхны хөл доор талхлагдах болно.
25Нар, сар, оддод тэмдэг бий болж, тэнгисийн болон давалгааны хүрхрэх шуугианаас үүдэж газар дээрх үндэстнүүдийн дунд айдас төрнө. 26Тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдсэнээс болж орон дэлхийд ирж буй зүйлсийг тэд ёрлож, айснаасаа ухаан алдана. 27Тэгээд тэд Хүний Хүүг үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар ирэхийг харна. 28Харин эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож тэргүүнээ өргө. Учир нь та нарын золилт айсуй

гэв. 29Тэгээд Тэр тэдэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав.

Есүс

—Инжрийн мод болон бүх моддыг хар. 30Тэдгээрийн нахиалахыг хараад зун ойртсоныг та нар мэддэг. 31Түүнчлэн та нар энэ бүхэн тохиолдохыг хараад, Бурханы хаанчлал ойрхон байгааг мэдэгтүн. 32Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. 33Тэнгэр газар өнгөрөн одовч Миний үгс үгүй болохгүй.
34Хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор та нарын зүрх дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр хавх буух мэт та нар дээр гэнэт ирнэ. 35Энэ нь газрын бүх гадаргаар нутаглагсдын дээр ирэх болно. 36Харин Хүний Хүүгийн өмнө зогсох мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун

гэв. 37Есүс өдөржин сүмд сургаалаа зааж, харин шөнө нь гарч яван Чидун хэмээх ууланд шөнийг өнгөрөөдөг байв. 38Сүмд очиж Түүнийг сонсохоор бүх хүн өглөө эртлэн босдог байлаа.

imgimg

АСУУЛТ, АСУУЛТ, АСУУЛТ

  • Бичээсийн энэ хэсэгт гарсан асуултуудыг жагсааж бич. Хэн асуусан? Хэнд ирсэн асуултууд вэ?
  • Танд ямар нэгэн асуулт гарч ирж байна уу? Яагаад?
  • Энэ номын зохиогчоос та ямар асуултууд асуух вэ?
  • Энэ хэсэгт гарч буй асуултууд таны амьдралтай хэрхэн холбогдож байна вэ?
© Mongolian Union Bible Society 2013

© 2018 SourceView LLC.
11