Урвалт, Баривчлагдсан, Үгүйсгэгдсэн

Лук 22:1-22:71

img

221Алгасалын гэгддэг Исгээгүй талхны баяр ойртож байлаа. 2Ахлах тахилч нар болон хуулийн багш нар Түүнийг хөнөөх аргаа хайж байлаа. Тэд ард олноос айж байв.3Арван хоёрын нэг байсан Искариот гэгдэгч Иудаст Сатан шүглэв. 4Тэр явж, Есүсийг яаж бариулах талаар ахлах тахилч нар болоод түшмэдтэй зөвлөлдөв. 5Тэд баярлаж, түүнд мөнгө өгөхөөр тохиролцжээ. 6Иудас ч санаа нийлж, Түүнийг хурсан олноос зайдуухан тэдэнд барьж өгөх аятай завшааныг эрэлхийлж эхлэв.7Алгасалын хургыг нядлах, Исгээгүй талхны баярын эхний өдөр болов. 8Есүс, Петр Иохан нарыг илгээн

Есүс

—Явж, бидний зооглох, Алгасал баярын зоогийг бэлд

гэв. 9Тэд Түүнд

Симон Петр ба Дагалдагч Иохан

—Биднээр хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна вэ?

гэхэд 10Тэр тэдэнд

Есүс

—Харагтун, та нарыг хот уруу ороход, ваартай ус авч яваа хүн тааралдана. Тэр хүний орох гэрт дагаж ор. 11Тэгээд та нар гэрийн эзэнд “Багш маань «Шавь нартайгаа Алгасал баярын зоог барих зочны өрөө хаана байна вэ?» гэж хэлүүлж байна” гээрэй. 12Тэр та нарт дээд давхрын тавилгатай том өрөөг үзүүлнэ. Тэнд бидэнд зоог бэлд

гэжээ. 13Тэд явж, Түүний айлдсанаар бүгдийг олж, Алгасал баярын зоогийг бэлдэв. 14Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. 15Есүс тэдэнд

Есүс

—Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. 16Би та нарт хэлье. Энэ нь Бурханы хаанчлалд биелэгдтэл Би хэзээ ч дахиж зоог барихгүй

гээд, 17Тэр аягыг авч, талархал өргөн

Есүс

—Үүнийг авч, дундаа хүртэцгээ. 18Би та нарт хэлье. Үүнээс хойш Би усан үзмийн дарсыг Бурханы хаанчлал иртэл уухгүй

гэв. 19Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө

Есүс

—Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд

гэж айлдав. 20Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч,

Есүс

—Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.* 21Харин үзэгтүн, Надаас урвагч нэгний гар Миний хамт ширээн дээр байна. 22Учир нь үнэхээр Хүний Хүү тогтоогдсоноороо явж байна. Харин Түүнээс урвагч хүн золгүй еэ!

гэв. 23Тэд өөр хоорондоо

Дагалдагчид

—Бидний хэн нь тийм зүйл хийх юм бол?

хэмээн ярилцаж эхлэв. 24Тэрчлэн тэдний дунд хэн хамгийн агуу нь байх талаар ч маргаан дэгджээ. 25Тэр тэдэнд

Есүс

—Харийнхны хаад ард олноо ноёрхдог бөгөөд эрх баригчид нь “Буянтнууд” хэмээгддэг. 26Харин та нар тийм байж болохгүй. Та нарын дунд хамгийн агуу нь хамгийн өчүүхэн нь мэт болог, удирдагч нь зарц мэт байг. 27Ширээнд тухлагч, үйлчлэгч хоёрын хэн нь агуу вэ? Ширээнд тухлагч нь биш гэж үү? Харин Би та нарын дунд үйлчлэгч мэт байдаг. 28Намайг сорилтод байх үед Миний хажууд зогсож байсан нь та нар мөн. 29Миний Эцэг Надад хаанчлалыг өгсөнчлөн Би та нарт өгнө. 30Та нар Миний хаанчлалд ширээнд минь идэж уун, сэнтийд залран, Израилийн арван хоёр овгийг шүүх болно.
31Симон оо, Симон оо, үзтүгэй, чамайг буудай мэт шигшихийн тулд Сатан зөвшөөрөл гуйсан. 32Гэсэн ч итгэл чинь цөхрөхгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул

гэхэд 33тэр Түүнд

Симон Петр

—Эзэн минь, Тантай хамт шоронд ороход ч, үхэхэд ч би бэлэн байна

гэв. 34Есүс

Есүс

—Петр ээ, Би чамд хэлье. Өнөөдөр чи Намайг танихгүй гэж гурвантаа үгүйсгэх хүртэл чинь тахиа донгодохгүй

гэв. 35Тэгээд Тэр тэдэнд

Есүс

—Би та нарыг хүүдийгүй, богцгүй, шаахай ч үгүй явуулахад та нар ямар нэг юмаар дутсан уу? 

гэж айлдахад тэд

Дагалдагчид

—Үгүй, юугаар ч дутаагүй

гэв. 36Тэр тэдэнд

Есүс

—Харин одоо, хэнд хүүдий байна, түүнийгээ аваг. Хэнд богц байна, бас аваг. Хэн илдгүй байна, тэр дээлээ зарж илд худалдаж аваг. 37Би та нарт хэлье. “Тэр нүгэлтнүүдийн хамт тоологдсон” гэж бичигдсэн нь Надад биелэгдэхийн тулд энэ бүгд нь хэрэгтэй

гэв. 38Тэгтэл тэд

Дагалдагчид

—Эзэн, хараач, энд хоёр илд байна

гэхэд Тэр

Есүс

—Энэ чинь хангалттай*

гэв.39Тэгээд Тэр тэндээс гарч, дадсан ёсоороо Чидун уул өөд өгсөв. Шавь нар ч Түүнийг дагалаа. 40Тэнд ирээд Тэр тэдэнд хандаж

Есүс

—Та нар уруу татагдахгүйн тулд залбирцгаа

гээд 41тэднээс чулуу шидэх зайтай холдон, өвдөг сөгдөөд ингэж залбирав.

Есүс

42Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас алгасуулаач. Гэвч Миний хүслээр бус, харин Таныхаар болог

гэв. 43Тэгтэл тэнгэрэлч Түүнд тэнгэрээс үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа. 44Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.* 45Тийнхүү залбирсныхаа дараа Тэр босож шавь нар уруугаа очоод, уй гунигаасаа болж унтаж буй тэднийг олж хараад, 46тэдэнд

Есүс

—Та нар юунд унтана вэ? Босоцгоо, уруу татагдахгүйн тулд залбирцгаа

гэж айлдав. 47Түүнийг ийн ярьж байх зуур, үзэгтүн, бөөн хүн хүрч ирэв. Арван хоёрын нэг Иудас тэднийг тэргүүлжээ. Есүсийг үнсэхийн тулд тэр дэргэд нь ойртон ирэв. 48Харин Есүс түүнд

Есүс

—Иудас аа, чи Хүний Хүүг үнсэлтээр барьж өгч байна уу?

гэв. 49Түүнийг хүрээлэн зогсогсод юу болох гэж буйг хараад

Арван нэгэн дагалдагч

—Эзэн, бид илдээрээ цавччих уу?

гээд 50тэдний нэг нь тэргүүн тахилчийн зарцыг цохиж, баруун чихийг нь тас цавчжээ. 51Тэгтэл Есүс

Есүс

—Боль, үүнийгээ зогсоо

гээд чихэнд нь хүрч мөнөөх боолыг эдгээв. 52Тэгээд хүрч ирсэн ахлах тахилч нар, ахлагчид болон сүмийн түшмэдэд Есүс

Есүс

—Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү? 53Өдөр бүр та нартай сүмд хамт байхад минь та нар Надад гар хүрээгүй. Харин энэ цаг болоод харанхуйн хүч нь та нарынх юм

гэв. 54Тэд Түүнийг баривчлан тэргүүн тахилчийн гэрт хүргэв. Харин Петр алсуур дагасаар очив. 55Хүмүүс хашааны дунд гал түлээд тойрон сууцгаахад Петр ч тэдний дунд суулаа. 56Нэгэн зарц охин Петрийг галын гэрэлд суухыг хараад түүнийг ширтэн

Шивэгчин бүсгүй

—Энэ хүн ч бас Түүнтэй хамт байсан

гэхэд 57Петр үүнийг үгүйсгэж

Симон Петр

—Эмэгтэй, Түүнийг чинь би танихгүй

гэжээ. 58Удалгүй, өөр нэг нь түүнийг хараад

Есүсийн үхлийг харан зогсогсод

—Чи бас тэдний нэг байна

гэхэд Петр

Симон Петр

—Хүн гуай, би биш

гэв. 59Нэг цаг орчмын дараа өөр нэг нь

Есүсийн үхлийг харан зогсогсод

—Энэ бас Галилынх тул Түүнтэй хамт байсан нь мэдээж

гэлээ. 60Тэгтэл Петр

Симон Петр

—Хүн гуай, таны юу яриад байгааг би мэдэхгүй л байна шүү

гэв. Түүнийг ийнхүү ярьж байх тэр мөчид тахиа донгодов. 61Эзэн эргэж Петрийн зүг харав. Тэгээд Петр «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ» гэж өөрт нь айлдсан Эзэний үгийг санаад 62гадагш гарч, гашуунаар уйлав. 63Харгалзагчид Есүсийг зодож, Түүгээр доог тохуу хийв. 64Тэд Есүсийн нүдийг боогоод

Сүмийн түшмэд

—Чамайг хэн цохисныг эш үзүүлээдэх

гэж Түүнээс асууцгааж байлаа. 65Тэд Түүний эсрэг элдвийн юм хэлж, доромжлон гутааж байв. 66Өглөө болоход ард олны ахлагчдын Зөвлөл хуран чуулж, ахлах тахилч нар болон хуулийн багш нар Есүсийг Зөвлөлийн танхимд хүргүүлэв. 67Тэд

Иудейн удирдагчид

—Хэрэв Чи Христ мөн юм бол бидэнд хэлээдэх

гэхэд Тэр

Есүс

—Би хэлбэл та нар итгэхгүй. 68Би та нараас асуувал та нар хариулахгүй. 69Харин үүнээс хойш Хүний Хүү Бурханы сүр хүчний баруун талд залрах болно

гэжээ. 70Тэд бүгд

Иудейн удирдагчид

—Чи тэгээд Бурханы Хүү юм уу?

гэсэнд Тэр тэдэнд

Есүс

—Би мөн гэдгийг та нар хэлж байна

гэв. 71Тэд

Иудейн удирдагчид

—Бидэнд өөр ямар гэрчлэл хэрэгтэй юм бэ? Бид өөрсдөө үүнийг Түүний Өөрийнх нь амнаас сонслоо шүү дээ

гэцгээв.

imgimg

БУРХАНЛАГ ҮЛГЭРЛЭЛИЙГ ДАГАХ

  • Бичээсийн энэ хэсэгт, та даган дуурайх ёстой ямар нэг үйлдэл байна уу? Ямар?
  • Тийнхүү үйлдэхийн тулд энэ долоо хоногт та ямар шийдвэр гаргах вэ?
  • Бичээсийн энэ хэсэгт, та гэмших ёстой ямар нэг үйлдэл байна уу? Ямар?
  • Тийнхүү үйлдэхийн тулд энэ долоо хоногт та ямар шийдвэр гаргах вэ?
© Mongolian Union Bible Society 2013

© 2018 SourceView LLC.
11