Туршигдан соригдож, Цовдлогдож, Дахин амилсан

Лук 23:1-24:53

img

231Тэгээд тэд бүгд босож, Түүнийг Пилатын өмнө хүргүүлэв. 2Тэд Есүсийг буруутгаж эхлэн

Иудейн удирдагчид

—Энэ хүн манай үндэстнийг төөрөгдүүлэн, Цезарьт татвар төлөхийг хорьж, Өөрийгөө Христ, Хаан гэж байхыг нь бид харсан

гэсэнд 3Пилат Түүнээс

Понти Пилат

—Та иудейчүүдийн Хаан юм уу?

гэж асуухад Тэр хариуд нь

Есүс

—Та ч хэлж байна

гэв. 4Пилат ахлах тахилч нар болон хурсан олонд

Понти Пилат

—Би энэ хүнээс ямар ч гэм бурууг олсонгүй

гэж хэлэв. 5Харин тэд

Иудейн удирдагчид

—Тэр Галилаас эхлэн энэ газрыг хүртэл, Иудейн бүх нутгаар сургаалаа заан ард олныг өдөөн хатгаж байна

гэж шаардангуй хэлж байв. 6Пилат үүнийг сонсоод

Понти Пилат

—Энэ хүн чинь Галилынх уу?

гэж асуув. 7Түүнийг Херодын эрх мэдэлд харьяалагддаг гэдгийг мэдмэгцээ, тэр үед Иерусалимд байсан Херодод илгээжээ. 8Херод Есүсийг хараад ихэд баярлав. Тэрээр Есүсийн тухай сонсож, Түүнээс ямар нэгэн тэмдгийг харна хэмээн найдаж байсан тул Есүсийг харахыг удтал хүсэж байжээ. 9Тэгээд Түүнээс баахан асуулт асуув. Гэвч Тэр түүнд юу ч хариулсангүй. 10Тэнд зогсож байсан ахлах тахилч нар, хуулийн багш нар Түүнийг хатуу ширүүнээр буруутгаж байлаа. 11Херод цэргүүдийнхээ хамт Түүнийг доромжлон гутааж, дооглон тохуурхаад, гоёмсог нөмрөг нөмөргөж, Пилатад буцааж хүргүүлэв. 12Тэр өдөр Херод, Пилат хоёр нөхөд болцгоожээ. Урьд нь тэд хоорондоо дайсагналцдаг байв. 13Ахлах тахилч нар, захирагчид болон ард олныг Пилат дуудаад, 14тэдэнд

Понти Пилат

—Ард олныг бослогод өдөөн турхирагч гэж энэ хүнийг та нар над дээр авчирсан. Харагтун, та нарын өмнө Түүнийг байцаагаад, Түүний эсрэг та нарын мэдүүлээд байгаа гэм бурууг энэ хүнээс би ер олсонгүй. 15Херод хаан ч олоогүй тул Түүнийг бидэн уруу буцааж ирүүлжээ. Харагтун, үхвэл зохих хэрэг Тэр ер хийгээгүй юм байна. 16Иймд Түүнийг би цээрлүүлээд суллая

гэжээ. 17[Пилат баярын үеэр нэг хоригдлыг ард олонд суллаж өгөх үүрэгтэй байв.]* 18Гэтэл цугласан олон бүгдээрээ

Хурсан олон

—Наад хүнээ ав. Харин бидэнд Барабыг суллаж өг

гэж хашхиралдав. 19(Бараб нь хотод бослого гаргаж, хүн алсан хэргээр шоронд хоригдоод байжээ.) 20Пилат Есүсийг суллахыг хүсэж, тэдэнд дахин үгээ хэлэв. 21Гэвч тэд

Хурсан олон

—Түүнийг цовдол, цовдол

хэмээн хашхиралдсаар байлаа. 22Пилат гурав дахь удаагаа тэдэнд

Понти Пилат

—Яагаад? Тэр ямар муу юм хийсэн юм бэ? Үхэх шалтаг болчихоор бурууг би Түүнээс олсонгүй. Тиймээс Түүнийг би цээрлүүлээд суллая

гэхэд 23харин ч тэд чанга чанга хашхиран Түүнийг цовдлохыг шаардсаар, тэдний дуу хоолой ч дийлэв. 24Тийнхүү Пилат шаардлагыг нь биелүүлэхээр шийджээ. 25Тэгээд бослого гаргаж хүн алсан хэргээр шоронд хоригдсон хүнийг тэдний гуйсны дагуу суллаж, харин Есүсийг тэдний мэдэлд тушаав.

26Тэд Есүсийг аваад явж байхдаа хөдөөнөөс ирсэн Курений Симоныг барьж, түүнд загалмайг үүрүүлэн, Есүсийн араас явуулав. 27Үй олон хүн, эмэгтэйчүүд Түүний төлөө гашуудан уйлж, цээжээ дэлсэн хойноос нь дагаж явлаа. 28Харин Есүс тэдэн уруу эргэж

Есүс

—Иерусалимын охид оо, Миний төлөө уйлахаа боль. Харин өөрсдийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө уйл. 29Үзэгтүн. “Хүүсэр эмэгтэй болон хэзээ ч хүүхэд тээж байгаагүй хэвлий, мөн хэзээ ч хөхүүлж байгаагүй хөх нь ерөөлтэй еэ!” гэж хэлэгдэх өдрүүд ирж байна. 30Тэгээд тэд уулсад хандан “Бидэн дээр унаач”, толгодод “Биднийг нөмрөөч” гэх болно. 31Хэрэв тэд эдгээр ногоон модонд үйлддэг бол хуурай хувхай модонд энэ нь юу болох билээ?

гэв. 32Өөр хоёр гэмт хэрэгтэнг Түүнтэй хамт алахаар авч явлаа. 33Тэд Гавал хэмээх газар хүрч ирээд, тэнд Түүнийг гэмт хэрэгтнүүдийн хамт, нэгийг нь баруун, нөгөөг нь зүүн талд нь цовдлов. 34Есүс

Есүс

—Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна

гэв.* Тэд шавга хаяцгаан, Түүний хувцсыг хуваан авчээ. 35Ард олон энэ бүхнийг ширтэн зогслоо. Захирагчид хүртэл Түүнийг тохуурхан

Иудейн удирдагчид

—Тэр бусдыг аварсан. Хэрэв Тэр Бурханы Христ, Түүний Сонгогдсон Нэгэн мөн юм бол Өөрийгөө авраг

гэж байв. 36Цэргүүд хүртэл Түүнийг дооглон, дэргэд нь ирээд Түүнд цагаан цуу өгч

Ромын цэргүүд

37Чи иудейчүүдийн Хаан мөн юм бол Өөрийгөө авраач

гэж байв. 38Бас Түүний дээр «Энэ бол иудейчүүдийн Хаан» гэсэн бичээс байлаа. 39Тэнд өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь Түүнийг доромжилж

Гэмшээгүй гэмт хэрэгтэн

—Та чинь Христ биш бил үү? Өөрийгөө, бас биднийг авраач!

гэв. 40Харин нөгөө нь түүнийг зэмлэн

Гэмшсэн гэмт хэрэгтэн

—Чи адилхан ялд унасан атлаа Бурханаас айхгүй байна уу? 41Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү

гээд 42тэр

Гэмшсэн гэмт хэрэгтэн

—Есүс ээ, Та Өөрийнхөө хаанчлалд очихдоо намайг санаарай

гэв. 43Тэгтэл Есүс түүнд

Есүс

—Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно

гэлээ.44Энэ үед зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл нийт нутгийг харанхуй нөмрөв. 45Нар халхлагдаж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон цуурлаа. 46Есүс

Есүс

—Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая

гэж чанга дуугаар хашхирлаа. Үүнийг хэлээд Тэр амьсгал хураав. 47Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан

Ромын зуутын дарга

—Энэ үнэхээр гэмгүй хүн байжээ

гэв. 48Юу болохыг харахаар тэнд хамтдаа ирсэн ард олон болсон явдлыг хараад, цээжээ дэлссээр буцан явж байв. 49Есүсийг Галилаас дагасан эмэгтэйчүүд мөн Түүнийг таньдаг бүх хүн энэ бүхнийг алсаас ширтэн зогслоо. 50Үзэгтүн, Зөвлөлийн гишүүн Иосеф гэгч сайн, зөвт нэгэн байв. 51Тэр тэдний шийдвэр, үйл хэрэгтэй санал зөрсөн юм. Иосеф иудейчүүдийн хот болох Ариматын хүн байсан бөгөөд Бурханы хаанчлалыг хүлээж байжээ. 52Тэр Пилатад бараалхаж Есүсийн цогцсыг гуйв. 53Тэгээд цогцсыг нь буулган авч, маалинган даавуунд ороогоод, хаданд ухаж янзалсан булшинд тавив. Тэнд хэнийг ч ер тавьж байгаагүй ажээ. 54Энэ нь Амралтын өдөр эхлэхийн өмнөх бэлтгэлийн өдөр байсан юм. 55Есүстэй хамт Галилаас ирсэн эмэгтэйчүүд нь дагаж, булш болон Түүний цогцсыг тэнд хэрхэн тавихыг харав. 56Тэд буцаж ирээд, анхилуун үнэртэн ба үнэрт тос бэлджээ.Амралтын өдөр тэд тушаалын дагуу амрав.

241Харин долоо хоногийн эхний өдөр, эрт үүрээр тэд булшин дээр ирэхдээ, бэлдсэн анхилуун үнэртнээ авчрав. 2Булшнаас хадыг өнхрүүлэн зайлуулсныг тэд хараад 3дотогш орсон боловч Эзэн Есүсийн цогцсыг олсонгүй. 4Ийнхүү тэднийг хэрхэхээ үл мэдэн байтал, үзэгтүн, гэрэлтсэн хувцастай хоёр хүн гэнэт тэдний хажууд зогсож байлаа. 5Мөнөөх эмэгтэйчүүд айн сандарч нүүрээ газар хүртэл бөхийлгөсөнд тэд

Хоёр тэнгэр элч

—Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгэнийг хайна вэ? 6Тэр энд байхгүй, Тэр амилсан. Галилд байхдаа Тэр та нарт юу айлдаж байсныг санацгаа. 7Хүний Хүү нүгэлт хүмүүсийн гарт тушаагдаж, цовдлогдоод гурав дахь өдөр нь амилах ёстой гэсэн шүү дээ?

гэжээ. 8Тэд Түүний үгийг санан 9булшнаас буцаж ирээд арван нэгт нь болон үлдсэн бүгдэд энэ бүхнийг мэдэгджээ. 10Тэд бол Магдалын Мариа, Иоанна, Иаковын эх Мариа нар мөн тэдэнтэй хамт байсан бусад эмэгтэйчүүд байв. Тэд элч нарт энэ тухай хэлсэнд 11тэдний хэлсэн үгс нь тэдэнд хоосон хов жив мэт байсан тул тэд эмэгтэйчүүдэд итгэхгүй байлаа. 12Харин Петр босон булш уруу гүйв. Зогсоод дотогш харахад зөвхөн маалинган даавуу л үзэгджээ. Тэр болсон явдалд гайхсаар гэр уруугаа буцлаа.* 13Үзэгтүн, тэр өдөр тэдний хоёр нь Иерусалимаас жаран стадиа зайтай байдаг Еммау хэмээх тосгон уруу явж байжээ. 14Тэд болсон бүх зүйлийн талаар өөр хоорондоо ярьж байв. 15Тэднийг ийнхүү ярьж хэлэлцэн явтал, Есүс Өөрөө тэдний дэргэд ирээд, цугтаа алхав. 16Гэвч тэдний нүд халхлагдаж, Түүнийг таньсангүй. 17Есүс тэдэнд

Есүс

—Та нар бие биентэйгээ юун тухай ярилцаж яваа юм бэ?

гэсэнд тэд зогсов. Тэд гунигтай байлаа. 18Тэдний нэг, Клеоп гэгч Түүнд

Клеоп

—Энэ өдрүүдэд болсон явдлын тухай мэдээгүй хүн гэвэл Иерусалимд түр байгсдын дунд Танаас өөр байхгүй л болов уу?

гэхэд 19Тэр тэдэнд

Есүс

—Юу тэр билээ?

гэв. Тэгтэл тэд Түүнд

Клеоп ба Клеопын нөхөр

—Назарын Есүсийн тухай юм. Тэр Бурханы өмнө, бүх ард олны өмнө үг ба үйлсдээ хүчирхэг эш үзүүлэгч байсан юм. 20Түүнд манай захирагчид болон ахлах тахилч нар үхлийн ял тулгаж Түүнийг цовдолсон. 21Гэтэл Израилийг аврах гэж байсан Нэгэн мөн гэж бид Түүнд найдаж байв. Энэ бүхнээс гадна, энэ явдлаас хойш гурван өдөр боллоо. 22Харин манай эмэгтэйчүүдийн зарим нь биднийг гайхахад хүргэв. Тэд өглөө эрт булшин дээр очоод, 23Түүний цогцсыг олсонгүй. Тэгээд буцаж ирээд, Түүнийг амьд гэж хэлсэн тэнгэрэлч нарын үзэгдлийг харснаа бидэнд ярилаа. 24Бидэнтэй хамт байсан хүмүүсийн зарим нь булш уруу явж, эмэгтэйчүүдийн хэлсний дагуу байхыг харжээ. Тэд Түүнийг олж хараагүй

гэхэд 25Есүс

Есүс

—Мунхаг хүмүүс ээ! Эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтнүүд ээ! 26Христ энэ бүх зовлонг эдлэн, тэгээд Өөрийн сүр жавхланд орох ёстой байсан биш үү?

гэв. 27Тэгээд Тэр, Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Бичвэрт Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав. 28Тэд зорьж явсан тосгондоо ойртох үед Тэр цаашаа явах гэж байгаа мэт байв. 29Тэд Түүнийг ятган

Клеоп ба Клеопын нөхөр

—Бидэнтэй хамт байгаач. Нар хэдийнээ хэвийж орой болж байна

гэж хэлэхэд нь Есүс тэдэнтэй байхаар болж, гэрт оров. 30Тэгээд Тэр тэдэнтэй хамт ширээнээ тухлан сууж, талх авч, ерөөгөөд хувааж тэдэнд өгөв. 31Тэдний нүд нээгдэж, Түүнийг танив. Есүс нүдэнд нь харагдахгүй алга болжээ. 32Тэд нэг нэгэндээ

Клеоп ба Клеопын нөхөр

—Замд Тэр бидэнтэй ярилцаж, Бичвэрийг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань [бидний дотор] шатаж байсан бус уу?

гээд, 33тэр даруй босож, Иерусалим уруу буцав. Тэд өнөөх арван нэг болон хамт байгсдыг нь цугтаа байхыг хараад, 34тэдний

Арван нэгэн дагалдагч

—Эзэн үнэхээр амилсан байна. Симонд харагджээ

гэж хэлэхийг сонсоод, 35замд болсон бүхнээ болон талх хуваахад нь Түүнийг хэрхэн таньсан зэргээ ярив.

36Тэд ийнхүү ярьж байтал Тэр Өөрөө дунд нь зогсож байлаа. Тэр тэдэнд

Есүс

—Амар амгалан та нарт байх болтугай

гэв.* 37Гэвч тэд цочирдон айдсаар дүүрсэндээ, сүнс үзэгдэв хэмээн боджээ. 38Есүс тэдэнд

Есүс

—Та нар юунд сандарч, зүрхэнд чинь эргэлзээ төрнө вэ? 39Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна. Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм

гэв. 40Тэр үүнийг айлдаад, тэдэнд гар, хөлөө үзүүлэв.* 41Тэд баярлан гайхсандаа итгэж ядан байхад нь Есүс тэднээс

Есүс

—Та нарт идэх юм байна уу?

гэж асуухад 42тэд хэсэг хайрсан загас Түүнд өгөв. 43Тэр загасыг авч, тэдний өмнө иджээ. 44Тэгээд Тэр тэдэнд ингэж айлдав.

Есүс

—Та нартай хамт байхдаа Миний ярьж байсан үг ийм болой. Энэ нь Мосегийн Хууль, Эш үзүүлэгчид болоод Дуулал дахь Миний тухай бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой

гээд, 45Бичвэрийг ухааруулахын тулд оюун ухааныг нь нээв. 46Есүс тэдэнд хандаж

Есүс

—“Христ зовлон эдэлж, гурав дахь өдрөө үхэгсдээс амилах болно. 47Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд Түүний нэрээр нүгэл уучлагдах гэмшил тунхаглагдах ёстой” гэж бичигдсэн юм. 48Энэ бүхний гэрч нь та нар мөн. 49Харагтун, Би Эцэгийнхээ амласныг та нарт илгээнэ. Харин та нар дээрээс ирэх хүчийг өмстлөө энэ хотдоо үлд

гэжээ. 50Тэр тэгээд Бетан хүртэл тэднийг гадагш дагуулан яваад мутраа өргөн тэднийг ерөөв. 51Тийнхүү ерөөж байхдаа Тэр нөгөөдүүлээс холдож, тэнгэр өөд өргөгдөв.* 52Тэд Түүнд мөргөөд үлэмж баяр хөөртэйгөөр Иерусалимд буцан ирж 53сүмд байнга байж, Бурханыг магтсаар байв.

imgimg

ҮГИЙГ НЭЭХ

  • Бичээсийн энэ хэсгээс таны дуртай зүйл?
  • Бурханы арга замуудын тухай таны ажигласан зүйл?
  • Бичээсийн энэ хэсэгт гол дүрүүдийнх нь тухай таны ажигласан зүйл?
  • Эдгээр ажиглалтуудын дагуу та ямар хариу үйлдэл хийхийг хүсэж байна вэ?
© Mongolian Union Bible Society 2013

© 2018 SourceView LLC.
11